Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг М.Л.Клойбер гэх Германы иргэнтэй холбогдуулан шалгасан. Ийн Д.Цогтбаатарыг үндэслэлтэй, үндэслэлгүй нь мэдэгдэхгүй шалгаж явсаар Төрийн нууц задруулсан хэргээр ял оноогоод авсан.
Ар гэрийнхнийх нь хувьд ч Д.Цогтбаатарыг улс төрийн хоригдол болгож байна хэмээн бүхий л холбогдох байгууллагуудад хандсан байдаг.
Тэгвэл Д.Цогтбаатарт хэрэг үүсгэн шалгаж эхлэх тэр үеэс Максимлян Лёонхард Клойберыг Монгол Улс эрэн сурвалжилж эхэлсэн ч олдохгүй байсаар өнгөрсөн долоо хоногт цогцос нь олдсон гэх мэдээлэл байна.
Тодруулбал, М.Л.Клойбер “Голомт хотхон”-д нэгэн айлд нас барсан байдалтайгаар олджээ.
Түүнийг байлгаж байсан айл нь герман эрийн монгол хамтран амьдрагч Ё.Гантуяагийн дүү Гантөмөрийнх байсан гэдгийг ч эх сурвалж онцоллоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)