ХУД-ийн нутаг Буянт–Ухаагийн гудамж , 11 дүгээр гудамжинд Т.Приус маркийн авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй Ч-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
Мөн СБД-ийн нутаг Дарь эхийн зам 33-н буудлын урд замд Т.Кроун маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 37 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/