Төв аймгийн Зуунмод хотод өнгөрөгч гуравдугаар сард Б гэгч нь төрсөн дүү Т-ийн амь насыг хохироон, өөрийн эхнэр Э-ийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Б нь энэ хэргийг санаатай үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэрбээр өөрийн эхнэр Э-г, төрсөн дүү Т-тэй эр, эмийн холбоотой гэдгийг мэдээд эл аймшигт хэргийг үйлджээ. Гэмт этгээд нь талийгаач Т-ийн хоолойн хэсэгт хутгалж амь насыг хохироожээ. Мөн өөрийн эхнэр Э-ийн хоолой хэсгийг зүсэж гэмтээжээ. Одоогийн байдлаар хохирогч Э-ийн биеийн байдал маш хүнд, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм байна. Уг хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Төв аймгийн Прокуророос хэргийг хянаад харьяаллын дагуу Сум дундын 23 дугаар шүүхэд шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/