Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрин интернэйшнэл” ХХК-ийн барилгын хашаанд өргөгч краны суман дээрээс хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 40 настай, эрэгтэй тус барилгын компаниас ажлын хөлс өгөөгүй шалтгаанаар өргөгч краны суман дээрээс үсэрч амиа хорлох гэж байсныг аврагчид хэлэлцээр хийн буулгаж чаджээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)