Энэ цэрэг гурван ч улсын армид алба хааж, гурван дайнд оролцсон байдаг. Түүнийг Ян Кёнжон гэдэг бөгөөд Өмнөд Солонгосын иргэн. Тэрбээр 18 настайдаа буюу 1938 онд Японы Эзэн хааны армид татагдаж, 1939 онд Халхын голд Монгол-Зөвлөлтийн армийн эсрэг тулалдаж байгаад манайханд олзлогджээ. Ингээд Ян Зөвлөлтийн нэгэн хөдөлмөрийн лагерьт хоригдож байгаад 1942 онтой золгосон байна. Эх орны дайн эхлэхэд түүнийг улаан армид татжээ. 1943 онд Харьковын дэргэд болсон нэгэн тулалдааны үеэр мань нөхөр германчуудад олзлогдон, улмаар тэдний талд тулалдах болсон байна. Харин 1944 оны зургадугаар сард америкчуудад бууж өгчээ. Тэрбээр гурван ч улсын армид хүчин зүтгэж, гурван дайнд оролцсон ховорхон хувь заяа бүхий нэгэн билээ.
Сэтгэгдэл (8)