ТӨХ-ноос МАН-ыг хариуцагчаар татсан Лениний музейн өмчлөлийг тогтоолгох шүүх хурал Дүүргийн иргэний хэргийн I шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сард болсон. Лениний музейг өнгөрсөн онд Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр төрийн өмч болохыг баталсан ч МАН-ынхан “Алтжин” компанийн захирал Г.Алтанд нэг сая ам.долларын барьцаанд тавьсан баримт илэрч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж чадаагүй. Тиймээс нэхэмжлэгчид шүүхийн харъяаллыг өөрчлөхөд Г.Алтан музейн өмчлөлийг тогтооход өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзэн гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан юм. Г.Алтан аль эрт музейн барьцааны талаар тайлбар өгсөн ч МАН-ын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөө гаргахад хойрго хандсаар өдийг хүрээд байгааг эх сурвалж мэдээллээ. Хэрэв тэд төлөөлөгчөө ирүүлбэл шүүх хурал товлогдож Лениний музейн өмчлөлийн асуудал нэг тийш болох аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)