Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хаан даатгал” ХХК-иас ийм зөрчлүүд илэрчээ

2015-5-12
0
ЖИРГЭХ

         ШӨХТГ-ын даргын 2015 оны гуравдугаар сарын 26-ний өдрийн 1/14 дугаартай удирдамжийн хүрээнд дагуу орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ.


     Хяналт шалгалтад тухайн орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иуд хамрагдсан байна.

 

Улмаар Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна”, 6.2-т “даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, 6.4-т “албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна” гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолоор баталсан “Сайн дурын ердийн даатгалын төрлийн жагсаалт”-д заасныг үзвэл орон сууцны хөрөнгийн болон хариуцлагын даатгал аль аль нь сайн дурын ердийн даатгалын хэлбэрт хамаарахаар байгааг онцолж байна.

 

 

    Гэтэл “Хаан даатгал” ХХК-ийн хувьд: Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай 2015.01.26-ны өдрийн № ХА15018/06 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан түүний харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байсан зөрчил илэрлээ.


    Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 61 дүгээр тогтоолоор “Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ийн 1.3-д “Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн даатгалын хэлбэрт хамаарах даатгалын бүтээгдэхүүнийг Хороонд бүртгүүлнэ. Хороонд бүртгүүлээгүй бол тухайн даатгалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглоно” гэж заасан байтал “Хаан даатгал” ХХК нь хөрөнгийн болон хариуцлагын даатгалын хэлбэрээр тусгай зөвшөөрөл авч, зөвхөн орон сууцны хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын даатгал хамт/-ын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулахаар бүртгүүлээгүй буюу эрх олгогдоогүй байна.


    Түүнчлэн “Хаан даатгал” ХХК-ийн үйл ажиллагаанд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд байна.


    “Хаан даатгал” ХХК-ийн энэхүү үйлдэл нь бүхэлдээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1, 6.2, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 431 дүгээр зүйлийн 431.3, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмуудыг тус тус зөрчсөн байна.


    “Хаан даатгал” ХХК нь 2013-2015 оны байдлаар 55411 өрхийг даатгалтай гэх байдлаар даатгалын төлбөрийг хэрэглэгчдээс авч байсан бол үүнээс бичгээр хийгдэж, баталгаажсан гэрээт өрхийг шалгахад 2013 онд 9354, 2014 онд 44833, 2015 онд 10557 өрх байна. Өөрөөр хэлбэл “Хаан даатгал” ХХК нь 2013 оны байдлаар 46057, 2014 оны байдлаар 10578, 2015 оны байдлаар 44854 өрхтэй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны улмаас 2013 онд 552.6 сая, 2014 онд 190.4 сая, 2015 оны байдлаар 269.1 сая төгрөг, нийт 1 тэрбум 12,1 сая төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна.

 

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • УБ иргэн (65.49.14.145)
    ХААН даатгал чинь даатгалын төлбөр өгөхдөө маш сайн юм билээ. Орон сууцанд ус алдахад сард 1000 төг авч байгаа мөртлөө нөхөн төлбөрт 1,0 сая төгрөг өгсөн. Харин Монголдаатгал жилд 260,0 мян төг авсан мөртлөө нөхөн төлбөр өгөхгүй гээд гүрийгээд загнаад муриад. Том компанийн хатгаасаар жижгийг нь устгахнүү.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 16 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    2 цаг 37 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    2 цаг 42 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    2 цаг 51 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    3 цаг 9 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    3 цаг 10 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    3 цаг 44 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    4 цаг 36 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    5 цаг 55 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    6 цаг 39 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    7 цаг 27 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    7 цаг 35 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    7 цаг 39 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    7 цаг 39 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    7 цаг 44 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    7 цаг 47 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    7 цаг 49 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    8 цаг 18 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    8 цаг 20 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    8 цаг 38 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК