Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Амардорж: Ялтнууд өршөөлийн хуулийг чих тавин хүлээдэг

2015-5-22
0
ЖИРГЭХ

Эмэгтэйчүүдийн хориход шоронгийн атман гэж байхгүй

Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч, гэрчийг хамгаалах талаар Эрүү, иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мэдээлэл нийгэмд түгээд байгаа. Тэгвэл гэр бүлийн хүчилхийллийн улмаас гэмт хэрэгт өртсөн эмэгтэйчүүд хорих 407 дугаар ангид хоригдож буй ялтны 20 гаруй хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл байдаг. Тиймээс бид эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга хурандаа Б.Амардоржтой уулзаж хорих ангийн нөхцөл байдал, хүмүүжигч нарын талаар ярилцлаа. 

 

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас ял өртсөн эмэгтэйчүүд танай ангид нэлээд байдаг гэсэн. Та энэ байгууллагын тогоон дунд байгаа хүний хувьд эмэгтэйчүүдэд оноосон ялын хэмжээг хэр оноож байна гэж үзэж байна вэ?

 

-Ангиудад ял эдлэж байгаа хүмүүст засал хүмүүжлийг олгуулахын тулд ажиллаж байхад ялын хугацаа үнэхээр өндөр байгаа нь харагддаг. Ер нь ялыг хэрхэн, ямар шалтаан нөхцлөөр үйлдсэнийг харгалзан үзэж ялыг оноодог бол уг нь зүгээр санагддаг. Одоогийн манай хэрэгжиж байгаа хуулиар бол хүн амьны хэрэгт шууд л 15-20 жилийн ял оноож байна. Гэтэл санамсар болгоомжгүй, гэнэтийн тохиолдолоор хэрэг үйлдсэн хүмүүс олон байдаг. Тэр бүгдэд ижил ял оноодог нь жаахан тохиромжгүй мэт санагддаг. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн ялыг хөнгөрүүлэхтэй санал нэг байдаг.

 

-Өршөөлийн хуулийг хүлээх хүмүүжигч нар хэр олон байдаг бол?

 

-Өршөөлийн хууль сүүлийн хоёр гурван жил л хүлээлт үүсгэлээ. Гэхдээ бид шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байгаа болохоор өршөөлийн хуулийг гаргах ёстой гэдэг ч юм уу тэр талаар санал дүгнэлт өгөх эрх байхгүй. Харин энэ хууль батлагдвал хэн хэндээ хэрэгтэй. Хөнгөн, хөнгөвтөр гэмт хэрэг үйлдсэн тэр ч байтугай онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтан байсан ч энэ хуулийг чих тавин хүлээдэг.

 

-Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөлийн хууль хамаардаггүй биз дээ?

 

-Тийм ээ. Гэхдээ л өршөөлийн хуулийг хүлээдэг нь ШШГЕГ-аас авсан судалгаагаар тогтоогдсон. Түүнчлэн өмнөх жилүүдэд гарсан өршөөлийн хуулиуд хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаардаг байсан. Харин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүжигчид адилхан гэмт хэрэг үйлдсэн мөртлөө өршөөлийн хуульд хамрагдахгүй байна гэх гомдлыг их гаргадаг. Тэд өршөөлийн хуулиар ялын хэмжээнээсээ нэг жилийг ч гэсэн хасуулах юмсан гэсэн хүсэлтэй байдгаа илэрхийлдэг.

 

-Ер нь өршөөлийн хууль батлагдвал танай хорих ангиас хичнээн хүн суллагдах, өршөөлийн хуульд хамрагдах бол. Энэ талаар судалгаа гаргаж байсан уу?

 

-2012 оны хуулийн төслийг үзэж байсан. Харин сүүлийн үеийнх нь бол үзээгүй. 2012 оны өршөөлийн хуулиар бол нийт ялтаны хоёрны нэг нь энэ хуульд хамрагдах боломжтой гэж харж байсан шүү. Гэхдээ одоо бол энэ тоо өөрчлөгдсөн.  

 

-Хоригдож байгаа эмэгтэйчүүдийн хооронд хэр зөрчил үүсдэг бэ. Хүмүүжигч нар маргаж муудах тохиолдол цөөнгүй гардаг гэж сонсч байсан?

 

-Мэдээж олон эмэгтэй хүн нэг дор байгаа болохоор нэгнийгээ үл ойлголцох, хэн нэгнийхээ хэлсэн үгэнд эмзэглэж муудах тохиолдол гардаг. Гэхдээ байнга тийм зүйл гараад байдаггүй ээ.

 

-Хүмүүжигч нар ирсэн хугацаа, ялынхаа төрлөөс шалтгаалан нэгнийгээ ялгаварлан гадуурхах, дээрэлхэх үзэгдэл хэр гардаг вэ. Шоронгийн атман ч гэдэг юм уу?

 

-Эмэгтэйчүүдийн хориход бол тийм зүйл байхгүй ээ.

 

-Хүмүүжиж байгаа эмэгтэйчүүд ажил хийх сонирхол их байдаг гэсэн. Ажлын захиалга ер нь хэр их ирдэг вэ?

 

-Мэдээж ял эдлэж байгаа хүмүүс ажил хийх их дуртай байдаг. Энэ нь тухайн хүнд цаг хугацаа хурдан өнгөрөх ч гэдэг юм уу олон давуу талтай. Мөн хийсэн ажлынх нь хөлс тухайн хүний нэрийн дансанд ордог болохоор ялын хугацаа багасах, түүнчлэн ар гэртээ мөнгө шилжүүлэх гээд олон давуу талтай. Харин он гарсаар ажлын захиалга ирэх нь багасаж байна. Өнгөрсөн онд бол нийт ялтны 86 хувь нь ажилтай байсан бол өнөөдрийн байдлаар 65 хувь нь л ажилтай байна.

 

-Тэгвэл цалингийн хэдэн хувь нь тухайн хүний нэрийн дансанд шилждэг юм бэ?

 

-Хэрэв тухайн ялтан ямар нэгэн хохирлын хэмжээгүй бол ажил хийсэн хөдөлмөрийн хөлс нь нэрийн дансанд нь шилждэг. Харин тэр мөнгөө ар гэртээ шилжүүлэх боломж нээлттэй байдаг.

 

-Төлбөртэй ялтан хэр олон байдаг вэ. Нууц биш бол тэдний нийт төлбөрийн хэмжээ хэд вэ?

 

-Хорин ангийн хэмжээнд нийт 148 төлбөртэй ялтан байдаг. Тэдний нийт төлбөрийн хэмжээ 11.7 тэрбум төгрөг.   

 

-Тэгвэл сард авсан цалингаараа гэр бүлээ тэжээдэг эмэгтэйчүүд байдаг болов уу?

 

-Гэр бүлдээ мөнгө шилжүүлдэг эмэгтэйчүүд нэлээд байдаг. Ер нь ялтангууд хөдөлмөрийн хөлснөөсөө өөрийн хэрэгцээний зүйлсээ аваад үлдсэнийг нь гэр бүлдээ шилжүүлдэг юм шиг байгаа юм.

 

-Тэгэхээр ажил хийсэн хөдөлмөрийн хөлс нь 100 хувь тухайн хүний нэрийн дансанд ордог юм уу. Тэр мөнгөнөөс нь хорих анги авдаггүй гэж үү?

 

-Хөдөлмөрийн хөлсний 50 хувийг нь тухайн ялтан 50 хувийг нь хорих анги авдаг.

 

-Хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл санаа мэдээж тогтворгүй байдаг байх. Зарим тохиолдолд амиа хорлох гэж оролдох ч гэдэг юм уу тийм байдал гардаг уу?

 

-Анх ирж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн байдал нэлээд тогтворгүй байдаг. Мэдээж айж эмээсэн зарим нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмших байхад нөгөө нь шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй ч гэдэг юм уу олон шалтгаанаар сэтгэл зүйн дарамтанд орсон байдалтай ирдэг. Харин тодорхой хугацааны дараа дасан зохицож сэтгэл зүй нь тогтвортой болдог.

 

-Ер нь хорих ангийн хэмжээнд тэдний сэтгэл зүйг хэрхэн засдаг юм бэ. Танайд сэтгэл зүйч байдаг уу?

 

-Нийгмийн ажилтан сэтгэл зүйч байдаг. Тэд ялтнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, уулзалт ярилцлага зохион байгуулах ажлыг хийдэг.  

 

-Нийт хэдэн сэтгэл зүйч байдаг юм бэ. Хүмүүжигч нэг бүртээ тулж харьцах боломж байдаг болов уу?

 

-150 ялтанд нэг нийгмийн ажилтан байна гэсэн норматив байдаг. Тэр нормативынхаа хэмжээнд бол нийгмийн ажилтан байгаа. Харин хорих анги нэг сэтгэл зүйчтэй болохоор хүн бүртэй нэг бүрчлэн тулж харьцах боломж байдаггүй.

 

-Хорих ангиудад хүмүүжиж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал нийгэмд нэлээд шуугиан тарьдаг. Энэ талаар жаахан сонирхуулаач?

 

-Манай хорих анги хоёр эмч, дөрвөн сувилагчтай. Ялтнуудын дунд амьсгалын замын өвчлөл нэлээд байдаг нь нууц биш. Өнөөдрийн байдлаар хорих ангийн хоёр ялтан гуравдахь шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нэг нь Хавдар судлалын үндэсний төвд, нөгөөх нь ХӨСҮТ-д хэвтэж байгаа. Гэхдээ бид ялтнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол хүргэдэг. Ингэхдээ халдварт өвчин /сүрьеэ/-тэй хүмүүсийг тусдаа өрөөнд байлгах зэрэг арга хэмжээг авч ажилладаг.  

 

-Танай хорих ангид хоригдож байгаа хүмүүжигч нар насны хувьд ямар байдаг вэ. Мөн тэдний гэмт хэргийг ангилвал аль төрлийн гэмт хэрэг давамгайлдаг юм бэ?

 

-Манай хорих ангид дандаа насанд хүрсэн хүмүүс хоригддог. Тухайлбал 35 хүртлэх насны 161 ялтан, 36-50 насны 131, 50-аас дээш насны 35 ялтан байгаа. Харин гэмт хэргийг ангилвал онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтан олон байдаг. Энэ төрлийн хэрэг үйлдсэн 163 ялтан, хүндэвтэр 60, хүнд 94, онц хүнд гэмт хэрэгтэн нэг байгаа.

 

 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа                                                          24tsag.mn Б.Батчимэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    5 цаг 23 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    5 цаг 29 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    5 цаг 32 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    5 цаг 40 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    5 цаг 59 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    6 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    7 цаг 21 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    7 цаг 51 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    8 цаг 21 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    8 цаг 39 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    8 цаг 45 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    9 цаг 15 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    9 цаг 26 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    9 цаг 29 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    10 цаг 40 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    10 цаг 56 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    11 цаг 30 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    11 цаг 36 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    11 цаг 48 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    12 цаг 0 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК