
Төвийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, баруун зүгийн нутгаар 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.