УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр гишүүдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд төрийн өмчийн ЕБС-ийн 222.5 мянган хүүхдэд 102.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Хүүхэд өдөр бүр нэг аяга сүү уух хөтөлбөрийн аудитын дүгнэлт дээр тусад нь бие даасан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн. Дунд анги буюу 6-9 ангид 249.712 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 32.3 тэрбум төгрөг хэрэгтэй. 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно" гэв.