МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдааны өмнө МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Намын бага хурлыг зарлах үүрэгтэйгээр Удирдах зөвлөл хуралдаж байна гэж ойлгосон. Намын даргад нэр дэвших одоогоор хоёр хүн л байна шүү дээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар. Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй” гэв.