Уншигч та бүхэнд "Амралтын өдрийн жор" булангийн өнөөдрийн дугаарт Крем брулээ хийх жорыг хуваалцаж байна.
Аманд ороод л хайлах кремлэг, чихэрлэг, зөөлөн хэрнээ огтхон ч нялуун биш энэ амттанд дурлахгүй байхын аргагүй. Үүнийг хийхэд тун амархан ч кремээ тааруулахын тулд доорх зааврыг дагаарай.
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Сүүн крем /whipping cream/ - 240мл
- Өндөг – 4ш
- Нунтаг сахар - 50гр
- Ванилин – 1+1/2 ц.х
- Нунтаг сахар – 4 х.х /шатаах/
Хийх заавар: 1. Шарах шүүгээгээ 150С температурт урьдчилан халаана (10-15 мин)
2. Сүүн кремээ зөөлөн гал дээр тавина.
3. Энэ хооронд өндөгний шар, сахар, ванилин гар хутгагч ашиглан сайтар холино. Бүх орц сайтар холигдож, шаргал өнгөтэй шингэн болтол нь холино.
4. Сүүн крем захаараа дөнгөж буцалж эхэлмэгц аваад, өндгөндөө бага багаар нэмж, хутгана. Байнга хутгахыг анхаараарай. 5. Шарах шүүгээний лист дотор зориулалтын рамекан эсвэл шарх шүүгээний аягаа байрлуулна.
6. Шингэн зуурмагаа аягандаа хийгээд, аяганы гадна талын тал хүртэл халуун ус листэндээ хийнэ. Зуурмагтай аягандаа ус огт хийж болохгүй.
7. Шарах шүүгээнд 30 минут шарна.
8. Гаргаад өрөөний температурт хөргөнө.
9. Хөрсний дараагаар хөргөгчинд хийж багадаа 2 цаг байлгана. Шөнө хонуулбал илүү гоё кремлэг болно.
10. Хөргөгчөөсөө гаргаад өрөөний температурт багадаа 30 минут байлгана.
11. Кремийг бүрхсэн маш нарийн ширхэгтэй сахар (caster sugar) тарааж өгнө. Энгийн сахар шатдаг тул заавал нарийн ширхэгтэй байх хэрэгтэй. Бид сахарыг шатаах биш шаргалтуулах зорилготой.
12. Cooking torch (коммент хэсэгт зураг оруулав) ашиглан сахараа шаргалтуулна. Ингэхдээ аягаа байнга нөгөө гараараа эргүүлнэ. Аяга маш их халж, гар түлэх аюултай тул шарах шүүгээний бээлий өмсөөрэй. Нунтаг сахар үлдэхгүй болтол галаар шарна.
13. 5 минут байлгаад идэхэд бэлэн боллоо.