Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Одонтуяа: Төрийн дээд шагналыг дагалддаг мөнгө өндөр байх шаардлагатай

2015-7-09
0
ЖИРГЭХ

        Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өчигдөр Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гадуулах ёслол болсон.

 

Төрийн ордонд шагналын хур буусан энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяатай шагналын үнэ цэнийн талаар товчхон ярилцлаа.

 

-Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүнд Төрийн дээд одон медаль гардуулсан. Та хүмүүст заавал шагнал өгөх ёстой гэж үздэг хүмүүсийн нэг. Таниас асууя. Хүмүүст яагаад заавал шагнал өгөх ёстой юм бэ?


- Би “Хүмүүст заавал шагнал өгөх ёстой” гэх нэртэй нийтлэлийг бичиж байсан. Миний хувьд шагналын тал дээр нилээд удаан ажиглалт хийж, хүмүүстэй уулзаж, ярилцаж байлаа. Тэгээд уг асуудал дээр бусад орныг дуурайж, туйлшрах шаардлагагүй юм байна гэж үзсэн. Монголчуудын сэтгэхүй, үнэт зүйл, амьдралын зорилгыг барууны орнуудынхтай харьцуулахад өөр.

 

Монголчууд их мөнгө хурааж, тансаг байшинтай болно гэхээсээ илүү олон хүүхэдтэй болж, хүүхдүүдийнхээ сайн, сайхан явааг харж бахархах юмсан, төр засагтаа зүтгэж хөдөлмөрөө үнэлүүлэх юмсан гэсэн сэтгэхүйтэй ард түмэн. Тиймээс шагнал өгөх нь зөв юм. Европчууд бол өөр. Аль болохоор цөөхөн хүүхэдтэй байхыг илүүд үздэг. Хүүхдүүд нь насанд хүрсэн л бол тусад нь гаргачихаад чөлөөтэй байхыг эрхэмлэнэ. Бид дүүргийнхээ ахмад настай олон хүнд шагнал гардуулдаг. Тэднийг ажиглахад насаараа төрдөө зүтгэчихээд өөрийн гэсэн хадгаламж, хувийн байшин, орон сууцгүй л байж байна. Тэд ганц шагнал, үр хүүхдээрээ л бахархаж явдаг. Тэгэхээр шагнал нь монголчуудын бахархлын нэгээхэн хэсэг мөн юм. Нөгөөтэйгүүр бид ахмадуудад хангалттай цалин, хөлс өгч чадахгүй байна. Насаараа улсад ажилласан ажилчдад хангалттай цалин хөлсийг нь өгч чаддаггүй шүү дээ. Нэгэнт л ахмадуудыг тэтгэвэрт нь гаргахдаа хуримтлалтай болгох нөхцлийг хангаж чадахгүйгээс хойш үүнийг ямар нэг хэмжээгээр нөхөх ёстой. Төрийн шагнал одон бол социализмын үеэс ирсэн гавъяа шагнал. Өмнөх зуунуудад ч бас байдаг л байсан уламжлал. Өнөөдөр Ерөнхийлөгчийг шагнал хавтгайрууллаа гэж шүүмжилцгээдэг л юм. Гэтэл тэр шагнуулж буй хүмүүсийг нь харахад дөчин жил, гучин жил улсад ажилласан ариун цагаан мөртэй эмч, багш гээд олон мэргэжлийн хүмүүс байдаг. Өнөөдөр л гэхэд Хоёрдугаар эмнэлэгт насаараа эмч хийсэн Санжаа гэдэг эмч Хүний гавъяат эмч боллоо. Олон хүний амь насыг аварч эрүүл мэндийн салбарт өөрийгөө зориулсан хүн гавъяат авсанд би хувьдаа их баярласан. Мөн Дорнод аймгийн малчин эмэгтэй гавъяат малчин болсон. Онцгой байдлын Ерөнхий газраас анхны гавъяат төрлөө. Яагаад бид энэ хүмүүст Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль өгөхөөсөө харамлах ёстой юм бэ? Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Заавал бусад орныг дуурайх хэрэг байна уу?


-Та шагналын үнэ цэнийг юу гэж боддог вэ?


- Монголчуудын үнэт зүйл Европчуудаас тэс өөр. Европт уйтгар, гунигтай амьдрал бий. Тийм ч учраас амиа хорлолт маш өндөр байдаг. Тэр хүмүүст байр, мөнгө байгаа, өөхөөр доторлож, торгоор гадарласан ч нөгөө сайхан халуунаараа үнэт зүйл байдаггүй. Харин Монгол хүн хийсэн ажил, олон хүүхдээрээ бахархаж амьдардаг.  Хонины бэлчээрт хормой дор төрсөн жирийн монгол хүн хүүхдүүдээ тойруулаад, байгаагаа хувааж идээд, бахархах одон медалиа гаргаж зүүгээд цагаан сараар байгууллага дээрээ очоод л явахдаа баяртай байдаг юм. Манайх муу ч сайн ч хэдэн ахмадуудаа жилдээ нэг хүлээж аваад, амралтанд явуулаад харж үзээд байдаг. Мөнгө гэхээсээ илүү өөр хэмжүүр. Монгол хүмүүсийн элэг өөр. Ахмад үеэрээ бид чинь бахархдаг. Тийм учраас би одон медалийг нь өгөх нь зүйтэй. Босго өндөртэй болгоё, шагнал хавтгайрлаа гэдэг л юм. Энэ бол сайжруулж болох жижиг техникийн асуудал.  Гэхдээ төрийн эрхэм дээд цол, төрийн одонд ямар нэг далд санаа байхгүй гэдэгт бүгд итгэдэг. Нэртэй, хүндтэй хэвээрээ байдаг. Тэнгэрээс од шүүрсэн юм шиг, ховорхон аз тохиосонд баярлах ахмадуудад сэтгэлд нь хур бууж байдаг юм.


- Төрийн өндөр дээд одон, медалийг дагалддаг мөнгөн шагналыг хэт бага гэх шүүмжлэл байдаг. Та үүнийг ямар байр суурьнаас хардаг вэ?


-Ер нь Төрийн дээд одон медалийг дагалддаг мөнгөн шагнал өндөр байх шаардлагатай. Харьцангуй бага байдаг. Ялангуяа манай алдарт эхийн одонгийн шагналын мөнгө маш бага шүү дээ. Саяхан гадаад залуу эхнэрийнхээ гэрийн ажлын хөдөлмөрийн хөлсийг нэг бүрчлэн бодож жилд 72000 $ болж байгаа талаар бичсэнийг фэйсбүүкээс харлаа. Хүүхэд гаргаж өсгөнө гэдэг ийм л хүнд ажил. Бид одон өгөөд баярлуулж байна. Гэхдээ дагалдах мөнгө нь их байвал одонгийнх нь нэр хүнд илүү өснө. Гэхдээ бид эдийн засгийнхаа нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй яахав.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.131.247.12)
    Ene neg Ix xurliin emegtei gishuud gej Jenko Battulga Zi xoyoryn aysaar toti shig duugarch suudag xend ch xereggui xeden xuuxnuud Ix xurald ugaa xiij suudag um bolo Erdenchineg gej bas neg shar avgai eeriin tolgoigui xunii xelsnyg toti shig damjuulj suudag iimerxuu teriin yanxnuudyg daxin songollid ner devshuulexgui shuu
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • зочин (124.158.74.185)
    юун солиотой орж гарсан яриа вэ. ардчилсан солонгос манай мэтийн гажиг сэтгэлгээтэй улсууд хүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг иймэрхүү одон медаль цолоор аргалаад өнгөрч байгаа ш дээ. элбэгдорж нээх сүрхий хүн шиг яриад байдаг шигээ энэ гажиг үзэгдлийг таслан зогсоох хэрэгтэй. одоо бол аль нам ялсан байна тэдний хамсаатангууд л шагнуулдаг боллоо ш дээ.зарим нь бүр өөрөө хөөцөлдөөд л гйүж байна.
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    9 цаг 16 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    9 цаг 21 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    9 цаг 26 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    10 цаг 1 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    10 цаг 23 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    10 цаг 55 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    11 цаг 2 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    11 цаг 22 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    11 цаг 26 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    11 цаг 43 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    11 цаг 46 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    11 цаг 48 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    11 цаг 52 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    11 цаг 55 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    14 цаг 8 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    14 цаг 23 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    15 цаг 13 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    15 цаг 19 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    15 цаг 23 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    15 цаг 33 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК