
БОУАӨЯ-наас түр зогсоогоод байсан Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн. Үүний дараагаар Ардчилсан намын зүгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг бүр мөсөн зогсоож, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан юм. Тэгвэл эл үйл явцтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна. Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 3 удаа зарлагдаж хамгийн санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно. Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн.
Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтыг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно. АНам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж ард иргэдээ боддоггүй хийрхсэн улс төр хийж байна. Ямарч Шинжлэх ухааны үндэслэлгүй муйхар шаардлага.
АН-ын 2024 оны УИХ ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Туулын зам гэж дурьдсан атлаа увайгүй улс төр хийж бна. Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карерь дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудын ажиллуулж байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох явдлууд юм. Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж байна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч байна та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодоочээ бүлэглэлүүд, МАНАН-уудаа. Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ" гэв.





















































