ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР
ЧӨЛӨӨТ ЭХ ОДТОЙ, ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2015.7.12, Ням гараг
Наран ургах шингэх: 05.13-20.47
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.