Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийд ганцхан Монгол наадам дэлгэр сайхан болж байна

2015-7-12
0
ЖИРГЭХ

Дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойтол дэлгэр сайхан болж байна.

 

Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам нээлтийн ажиллагаанаас эхлээд ёслол төгөлдөр сайхан болж байгаад наадамчин олон сэтгэл хангалуун байна.

 

Наадмын нээлтэд МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Г.Ариунбаатар нар Төрийн дууллыг дуулж, “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлээ толилуулсан нь ч наадам олны талархалыг хүлээсэн юм. Түүнчлэн наадмын нээлтийн үзүүлбэрт манай улсад ашиглаж байсан автомашинуудыг наадамчин олондоо сонирхуулсан нь үнэхээр шинэлэг содон байсныг наадамчин олон онцолж байсан.

 

3000 хүн оролцсон наадмын нээлтийн ёслолын ажиллагааг “Номадс” компанийн ерөнхий захирал, Наадмын соёл урлагийн салбар хорооны ерөнхий продюссер М.Есөнмөнх продюссерлож, найруулагчаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Н.Болд нар ажилласан юм.

 

Г.Өсөхбаяр аварга зүүнийг, О.Балжинням аварга баруун жигүүрийг магнайлав

 

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа Эрийн гурван наадмын үндэсний бөхийн барилдаан эхэлсэн. Наадмын торгон ногоон дэвжээнд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлан гарч ирсэн бол Монгол Улсын аварга О.Балжинням баруун жигүүрийг магнайлсан.

 

Үндэсний их баяр наадамд зодоглохоор улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх бүртгүүлэн уран мэхийг уралдуулан, хүчийг сорин барилдаж байна.

 

Улсын алдар цолтой бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын 7 улсын арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын долоон улсын гарьд, Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага, Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин зүлэг ногоон дэвжээндээ зодоглосон.

 

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодоод байна. Тухайлбал, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шороодсон.

 

Хурдан морины уралдаан хязаалан шүдлэн морьдын уралдаанаар эхлэв

 

Үндсэний их баяр наадмын хурдан морины уралдаан 10-ны өдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн.

 

ХЯЗААЛАН:

Хязаалан насны уралдаанд 64 хурдан хязаалан бүртгүүлж, уралдснаас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Загал түрүүлж, наадамчин олноо баясгалаа.

 

Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын  сартай хүрэн, айргийн дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн  хонгор хязаалан тус тус  хурдалсан юм.

 

ШҮДЛЭН:

Эхний аравт хурдалсан шүдлэнгүүд:

 

1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор
2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан
3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы Лхагва-Очирын хүрэн
4. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уяач Б.Баярдоржийн Зурвас хүрэн
5. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн
6. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Д.Дэмчигцогийн зээрд
7. уяач З.Жавхлангийн Дуурсан халтар
8. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Д.Уламбаярын Туулай халтар
9. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Д.Содбаярын халтар
10. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хул

Харин өчигдөр азарга, их насны морьдын уралдаан болсон.

 

АЗАРГА (172)

Түрүү. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азаргыг Монгол Улсын Манлай уяач Д.Эрдэнэчулууны уяж, 280 дугаартай Н.Пүрэвбаяр хүү унаж, хурдлуулан, түрүүлж, торгон жолоогоо өргүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгалаа.

 

Аманхүзүү. МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батболдын хээрийг Г.Отонбаяр хүү унаж, хурдлуулав.

 

Айргийн гуравт. МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэгийн зээрд бунданг Б.Буяндэлгэр хүү хурдлуулав.

Айргийн дөрөвт. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат,аймгийн манлай уяач Т.Болдбаатарын халиуныг С.Буджав хүү унаж, хурдлуулав.

 

Айргийн тавд. Ховд аймгийн харъяат Загджавын Мэндсайханы хээр чандман азаргыг Ж.Дашзэвэг хүү унаж, хурдлуулжээ.  

 

ИХ НАС:

 

Их насны уралдаанд Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлпээ.

 

Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд,

 

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга, 

 

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар,

 

Айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал  морь тус тус хурдалжээ.

 

Их насанд нийт 321 морь бүртгүүлснээс нэг морь нэмж бүртгүүлсэн бол хоёр морийг хэмжилт хийж хассан юм.

 

ҮНДЭСНИЙ СУР ХАРВААНД 160 ГАРУЙ ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЛОО 

 

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний баяр наадам долдугаар сарын 7-ны өдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусад харваанаас ялгаатай. Энэ жилийн харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ий харваач Батхуягийн Хатансайхан 30 сумнаас 28 онож түрүүлэн улсын мэргэний болзол хангасан байна.

 

2-р байр: Ховд аймгийн Дуут сумын харьяат Дансрангийн Чулуунбат 27 оноо.

 

3-р байр: Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, “Шинэ налайх” багийн харваач хошой мэргэн Баастын Мөнхтөр 26 оноо.

 

4-р байр: Ховд аймгийн дуут сумын харьяат, Залуугийн Баярсайхан 25 оноо:

 

5-р байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” багийн харваач Бөхийн Бямбажав 25 оноогоор тус тус шалгарлаа.

 

Долдугаар сарын 8-ны өдөр болсон буриад сурын харваанд Улаанбаатар хот болон Ховд, Баян-Өлгий Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаас эрэгтэй, эмэгтэй нийт 160 харваач цэц мэргэнээ сорилоо. Тэдэн дунд ОХУ-ын Буриад улсаас Баясгалан, Болд нарын харваачид ирж оролцсон байна.

 

Харваачид нийт 64 сум тавьснаас эрэгтэйчүүдээс буриад сурын хошой мэргэн, ОУХМ Ойдовын Сүхбаатар 58,8 оноогоор түрүүлж, гоц мэргэний болзол, эмэгтэйчүүдээс улсын мэргэнЖүгдэрхүүгийн Нямдаваа 55.6 оноогоор түрүүлж, хошой мэргэний болзлыг хангажээ. Мөн спортын мастер цолыг 3 эрэгтэй, спортын дэд мастер цолыг 8 эрэгтэй, нэг эмэгтэй харваач биелүүлсэн байна.

 

Эрэгтэй: (120 харваач)

 

1-р байр: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Ашавгад” ХХК-ий харваач, буриад сурын хошой мэргэн, ОУХМ Ойдовын Сүхбаатар 64 онооноос 58,8 оноо авч гоц мэргэний болзол хангалаа.  

 

2-р байр: “Хангарьд” спорт кулбийн тамирчин, Нямсүрэнгийн Өлзийхутаг 58,7 оноо.

 

3-р байр: Сэлэнггэ аймгийн Ерөөл сумын уугуул, “Алдар”, “Жем интернэшнл” компаний харваач Базарын Батбаатар -58,5 оноо.

 

4-р байр: Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Дөргөний Чулуунбаяр - 58,4 оноо.

 

5-р байр: Өмнөговь аймгийн харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Жанчивын Баттөмөр 57,6 оноо.

 

Эмэгтэй: (42 харваач)

 

1-р байр: Хөвсгөл аймгийн уугуул, Сүхбаатр дүүрэг, "Хот Монгол" групп, "Алтандуулга" компаний харваач, буриад сурын улсын мэргэн Жүгдэрхүүгийн Нямдаваа 55,6 оноогоор хошой мэргэний болзол хангалаа.

 

2-р байр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат “Шинэ Налайх” багийн харваач, спортын мастер Чагнаадоржийн Гандаваа, 54,8 оноо

 

3-р байр: Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, “Тавантолгой транс” компанийн харваач Батмөнхийн Сүгир 54,5 оноогоор спортын дэд масрын болзол хангалаа.  

 

4-р байр: Дорнод Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” компаний харваач Батын Бутваа 54,4 оноо.

 

5-р байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Жем интерншл” компанийн харваач Санжаадоржийн Энхтунгалаг -53,3 оноогоор тус тус шалгарсан байна.

 

ХАЛХ ХАРВААНД 40 СУМ ТАВИЖ, АВАРГУУДАА ТОДРУУЛАВ

 

Үндэсний сур харваа буюу халх харваанд эрэгтэй, эмэгтэй нийт 350 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна. Үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс тус тус 40 сум тавиж, аваргуудаа тодруулдаг. Хана харваа нь 60 сурыг 3 үе өрөх бол хасаа харваа 40 сурыг 2 үе өрж харвадаг.

 

Үндэсний сур харвааны хана харваа эхэлж явагдах бөгөөд энэхүү харваанд 20 сумнаас 8-с дээш оноо авсан харваачид хасаа харваанд оролцох юм. Улмаар хана(20) болон хасаа харвааны(12) 32 сумаас хамгийн өндөр харвасан шилдэг найман харваач шигшээ харваанд харвах эрхийг авна.

 

Өчигдөр эхэлсэн халх харваанд харваачид эхний 20 сумаа тавьснаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хамгийн өндөр оноотой найман харваачид тодроод байна.

 

Эрэгтэй: 20 сумнаас

Ш.Даваахүү - 19 (мэргэн)
Ш.Мягмар -19
Б.Пүрэвдорж -19
Б.Ёндон -18 (улсын мэргэн)
Э.Цогтбаяр –18 (спортын мастер)
А.Баттөр -18 (спортын мастер)
Т.Очироо 18 (спортын дэд мастер)
Л.Отгонбаяр –17 (гоц мэргэн)

 

Эмэгтэй: 20 сумнаас

Д.Норжмаа –19 (улсын мэргэн)
М.Мөнхцэцэг –19 (спортын дэд мастер)
О.Чинзүрх –18 (спортын мастер)
Б.Пунсалдулам 18 (спортын мастер)
М.Мөнх-Амгалан – 18 (спортын мастер)
Ө.Гантуул – 18 (залуу харваач)
С.Энхтунгалаг – 17 (улсын мэргэн)
И.Цэцэгмаа -17 (спортын мастер) тус тус эхний 20 сумнаас хамгийн өндөр оноог аваад байна.

 

Өнөөдөр Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг 08.00-12.00 цагийн хооронд болно. Ингээд хасаа харвааны адаг өрөг 12.00-13,40 цагийн хооронд болж, түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа 13.40-14.00 цагийн хооронд Сурын талбайд болох юм.

 

ШАГАЙН ХАРВААНД 50 БАГИЙН 452 ХАРВААЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Үндэсний баяр наадмын шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон аймгийн нийт 50 багийн 452 харваач оролцож байна.

 

Энэхүү наадамд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 24, гарамгай мэргэн 33, мэргэн 28, дэд мэргэн 47, харшгүй мэргэн 12, аймгийн гоц мэргэн 78 оролцож, нийт харваачдын 53 хувь нь цолтой харваачид аж. Одоогоор шагайн харвааны шилдэг найман баг тодроод байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    4 цаг 48 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    4 цаг 53 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    4 цаг 59 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    5 цаг 34 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    5 цаг 56 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    6 цаг 27 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    6 цаг 34 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    6 цаг 54 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    6 цаг 58 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    7 цаг 15 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    7 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    7 цаг 21 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    7 цаг 24 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    7 цаг 27 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    9 цаг 40 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    9 цаг 56 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    10 цаг 45 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    10 цаг 51 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    10 цаг 55 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    11 цаг 5 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК