ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САР
ГӨРӨӨСӨН ТОЛГОЙ ОДТОЙ, ЦАГААН БАР ӨДӨР
Аргын тооллын: 2015.7.13, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.14-20.46
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн.
Золиг гаргах, бумбын үйл, сэтгэл сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.