БЗД-ийн нутаг Нарантуулын арын зам 86 дугаар байрны зогсоолд марк дугаар нь тодорхойгүй авто машин явган зорчигч 60 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зуртсан хэрэг гарсаныг шуурхай эрэн сурвалжилж МУССО маркийн авто машины жолооч Ц-г үйлдсэн болохыг тогтоож ажилласан байна.
Мөн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Королла маркийн авто машин онхолдож 2 хүн нас барчээ.
Түүнчлэн, Налайх дүүрэг тэрэлжийн замд "Приүс" маркийн авто машины жолооч нь явган зорчигч Д-г дайрч амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн хэрэг гарсан байна
Цаашид хөдөө орон нутгийг зорьж амрах, зугаалах, баяр наадамлах гээд хөдөлгөөн үргэлжилэх тул хөдөө орон нутгийг зорих иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдаа замын зорчих хэсэг гадаргууны байдалд зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах суудал, хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмийн агуу бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)