Энэ сарын 12-ны өдрийн 18.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн автобус базад “ДЮЦ” компанийн буруутай үйл ажиллагаанаас тус компанид засварын ажилтай А гэгч амь насаа алджээ. Тодруулбал, “ДЮЦ” компани нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус техник төхөөрөмжөөр дугуй хийлүүлж байсан аж. Улмаар дугуйг хийлж байхад дугуй дэлбэрч, нуух төмөр нь толгойн тус газар нь цохиж аминд нь хүрчээ. Дугуй хүчтэй дэлбэрсэн учраас талийгаач А-гийн нүүрэн хэсэг цөмөрсөн байна.
Талийгаач А нь 23 настай байсан бөгөөд дөрвөн сартай хүүхэдтэй байжээ. Ийнхүү нэгэн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, эхнэр нь дөрвөн сартай хүүхэдтэйгээ өнчирч үлдлээ. Иймд холбогдох газруудаас компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаж, ахиж эрдэнэт хүний амь насанд хүрэхгүй байхыг анхааруулсаар байна.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)