Сэлэнгэ аймгийн нутагт Старекс маркийн авто машин онхолдож 3 хүн нас барсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн нутагт Лексүс маркийн авто машин онхолдож 2 хүн нас баржээ. Дорноговь аймгийн нутагт Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон байна. Багануур дүүргийн нутаг дэвсгэрд Приүс маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Корса маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр ХУД-ын нутаг Яармагийн замд "Старекс" маркийн авто машины жолооч Э-нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон осол гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)