Шарилжийг хогийн ургамал, харшил үүсгэдэг гэж мэдэхээс саван болох юм чинээ санасангүй. Тэгвэл Ховд аймгийн “Ховд” их сургуулийнхан шарилжаар саван хийжээ. Тус сургуулийн химийн тэнхмийн багш А.Амаржаргал туршилт хийн, шарилжнаас бактерийн эсрэг үйлчилгээтэй саван гаргаж авсан байна. Тэрбээр савангаа “Анхилуун” хэмээн нэрлэжээ.
Манай оронд 106 зүйлийн шарилж ургадаг байна. Үүнээс 16 зүйлийг нь А.Амаржаргал докторын зэрэг хамгаалахдаа, 10-ыг нь шавь нартайгаа хамтран судалжээ. Шаргал шарилжийг Увс аймгийн Хархираа сумаас түүж, саван үйлдвэрлэсэн гэнэ.
Сэтгэгдэл (8)