Нөгөөдөр буюу баасан гараг гэхэд намууд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрсийг зарлаж, СЕХ-д бүртгүүлэх ёстой.

Нөгөөдөр буюу баасан гараг гэхэд намууд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрсийг зарлаж, СЕХ-д бүртгүүлэх ёстой. Тиймээс намууд нэр дэвшигчдээ сонгох гэж бужигнаж байна. Гурван даргатай ИЗНН-ын хувьд энэ асуудлаар нэлээн хэдэн удаа хуралдсан. Өнөөдөр ИЗНН сонгуульд нэр дэвшигчидтэйгээ 11 цагт "Blue Sky” төвд тангаргын гэрээ байгуулах юм. Харин үүнтэй зэрэгцэн тус намын гурван даргын нэг болох УИХ-ын гишүүн Д.Энхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр сонгуульд нэр дэвших тойроггүй болсон, намын нэрсийн жагсаалтанд ч ороогүй аж. Хүний нөөц дутагдаж байгаа ИЗНН яагаад ийм шийдвэр гаргасан нь олны сонирхлыг татаж байна. УИХ-ын гишүүн Д.Энхбат яагаад тойроггүй болсон талаар эргэн мэдээлэх болно.