зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: Зохиомол хэргээ шүүх рүү шилжүүлж надад ял тулгахыг зорьж байна. Надад одоо хүртэл хэргийг танилцуулаагүй

2012-5-23
0
ЖИРГЭХ
Их ч удаан дуугүй байлаа. Бие бага багаар жаахан тэнхэрч эхэлж байгаа тул сүүлийн 3-4 хоногийн турш энэхүү мэдэгдлийг бага багаар бичиж, олон түмнийхээ сонорт хүргэж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэдэд хандан дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Улаанбаатар хот                                                                                                                                                       2012 оны 5 дугаар сар 23

 8af189488e06f411big   Их ч удаан дуугүй байлаа. Бие бага багаар жаахан тэнхэрч эхэлж байгаа тул сүүлийн 3-4 хоногийн турш энэхүү мэдэгдлийг бага багаар бичиж, олон түмнийхээ сонорт хүргэж байна.
Хуурай өлсгөлөн тавигдсанаас хойш бүтэн долоо-найман хоногийн турш эрчимт эмчилгээнд орж, одоогийн байдлаар хуурай өлсгөлөнгийн үед эрүүл мэндэд учирсан хор хохирлыг үе шаттайгаар арилгах, хэвийн байдалд буцаж орох эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч эмч нар маань эмчилгээг сайн хийхийн тулд үнэн сэтгэлээсээ хичээн мэрийж байна. Юуны түрүүн тэд нартаа талархаж байгаагаа илэрхийлье.
    Гэхдээ миний биеийн эрүүл мэнд хараахан бүрэн сэргээгүй байна, эхний шатны шингэн уух, дусал тариулах зэргээр шингэний алдагдлыг нөхөх эмчилгээ хийгдэж, хоолонд ч ороогүй байна. Нийтдээ хоол идсэнгүй 20 орчим хоножээ.
Гэхдээ одоо би дарга нарынхаа даалгаврыг биелүүлэх нэрээр алхам тутамдаа хууль зөрчдөг хууль хяналтын байгууллагынхны гарт биш, бурхан эмч нарын гарт байгаа болохоор тодорхой цаг хугацааны дараа миний бие эрүүл энх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хуучтай болж магадгүй, тэр нь нэг хэсэг цаг хугацааны дараа мэдэгддэг гэж эмч нар хэлж, анхааруулж байна.
    МАН-АН-ын толгойд гарсан олигархууд ил далд үгсэн хуйвалдаж, намайг хууль бусаар цагдан хорьж, хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлээрээ миний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, тэр битгий хэл эрүүл мэнд, амь насанд бодитой аюул занал учруулсныг нийт түмэн олон маань нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ шаналж, ухаанаараа тунгааж, гүн гүнзгий ойлгож мэдсэн билээ.
    Эрх баригчдын хууль бус, харгис үйл ажиллагааны эсрэг миний хийсэн тэмцлийг дэмжсэн нийт хамтран зүтгэгчид, ард иргэддээ чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж байна. Та бүхний маань үнэн зүрхний дэмжлэгийг би сэтгэл зүрхээрээ байнга мэдэрч, мэдрэх хэрээр миний сэтгэлийн тэнхээ нэмэгдэж байсан.

    Та бидний хамтын тэмцлийг ардчилалыг гагцхүү сонгуульд ашигладаг хоосон үг биш, харин өдөр тутам амьдралдаа баримталдаг хатуу зарчим байх ёстой гэж үздэг, Монгол Улс ардчилсан орон байж, ард түмэн нь аз жаргалтай амьдарч, эрх баригчид нь хариуцлагатай байж, улс төрийн өрсөлдөгчөө орон шоронд оруулж, сонгуульд орох бололцоог нь хаадаггүй байгаасай гэж боддог гадны нэр нөлөө бүхий хүмүүс, байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжсэнд талархаж байна.
Энэ бүхнээс эрх баригчид айж, дургүй байсан ч цагдан хорих хууль бус шийдвэрээ цуцалсан.
    Уг нь би хуурай өлсгөлөн зарлахдаа үхэхийн төлөө биш, харин амьд явахын төлөө, хүний эрх, эрх чөлөөг Монгол Улсад хүндэтгэдэг байхын төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө, нийт Ìонголын ард түмнийхээ эрх ашгийг дээдэлдэг байхын төлөө тэмцсэн юм. Гэхдээ энэ бүхний төлөө амь насаа өгөх шаардлагатай бол өгөхөд ч бэлэн байсан. Өнөөгийн хууль бус, олигархи, харгис дэглэмийг нурааж, жинхэнэ шударга монгол төрийг сэргээн тогтоох эрхэм зорилгод хүрэхийн тулд миний амь нас тийм ч их үнэ цэнтэй зүйл биш гэж бодогдож байсныг нуух юун.
    Та бид хамтын тэмцлээрээ эрх баригчдын багийг хуулж, луйврын сонгуулиудын үр дүнд буй болсон өнөөгийн өнгө, мөнгө шүтсэн харгис дэглэмийн мөн чанарыг нээн харуулж, бодит дүр төрхийг нь үзүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.
    Цагдан хоригдож байх өдрүүдэд эрх баригчид болон тэдний гар хөл бологсод намайг ямар ч хамаагүй аргаар сонгуульд оролцуулахгүй байх, ингэхийн тулд аль болох удаан хугацаагаар нийгмээс бүрмөсөн тусгаарлах, ял тулган оноох, тэр ч байтугай шууд утгаараа миний эрүүл мэнд, амь насанд хор хохирол учруулахыг санаархсан юм.
Тэднээс надад сонгуульд оролгүй нэрээ тат, эс тэгвээс ямар ч буруу юм хийгээгүй байсан ч хараат шүүхээрээ ял өгүүлэхдээ л өгүүлнэ гэсэн “мэссэж”-ийг ил далд арга, хэлбэрээр нэг бус удаа өгч, айлган сүрдүүлсэн.
     Би өнөөгийн эрх баригчдад хариуд нь миний бие буруу юм хийгээгүй учир та нараас айхгүй, хараат шүүх, хууль хяналтын байгууллагын хууль бус үйл ажиллагаа та нарын санасанчлан бүтэхгүй, хэрэв тэгэх гэж оролдвол ард түмэн үнэн, худлыг ялган салгаж чадна, шударга бус явдлыг үл тэвчиж, эсэргүүцнэ, шударга ёс заавал ялна, ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй гэсэн юм.
     “Би айхгүй” гэсэн үгээ хэлсэн. Миний энэ үгийг мянга мянган хүн “Бид айхгүй” хэмээн өлгөн авч, дэмжсэнийг мэдэж талархсан.
Өнөөгийн эрх баригчид 2008, 2009 онуудын луйврын сонгуулиудаар хууль бусаар засгийн эрхэнд гарч, амласан амлалтнаасаа буцаж, нэг ёсны амлалтыг нь бүтэн дөрвөн жилийн турш харж, горьдсон ард түмэндээ “салавч үзүүлж”, байгалийн баялгийг зөвхөн өөрсдийн хууль бусаар баяжих эх үүсвэр болгож, авлига хээл хахуульд идэгдэж, нэр хүндээ алдсан учир удахгүй болох сонгуульд “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” амжилттай оролцож магадгүй гэхээс үнхэлцгээ хагартал айж байна.
     Тэд өөрсдийнхөө алдаатай, хууль бус үйл ажиллагааны улмаас ард түмэнд жигшигдэх хүртлээ хүнд хэцүү байдалд орсныгоо засахын тулд бодлого, үйл ажиллагаагаа үндсээр нь өөрчлөхийн оронд өөрсдийнхөө хараат шүүх, хууль хяналтын байгууллагыг ашиглан, тэдэнд шууд даалгавар өгч, улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг зохиомол хэрэг үүсгэж, хэрэг төвөгт холбогдуулснаар өөрсдөө дахин сонгууль луйвардаж, албан тушаалдаа үлдэнэ хэмээн төлөвлөж, энэ бодлоо хэрэгжүүлэхийн тулд улайран зүтгэж байна.
Энэ нь тэд надад хүчээр тулгаад байгаа зохиомол хэрэг гээчээ “гэрлийн хурдаар” шүүх рүү шилжүүлж, хараат шүүхээ яаравчлан хуралдуулж, надад ял тулгахыг зорьж байгаагаар батлагдаж байна. Чингэхдээ манай өмгөөлөгч нарт зохиомол хэрэгтэй холбоотой олон зүйлийг тодруулах боломж бололцоог хааж, надад одоо хүртэл хэргийг огт танилцуулаагүй байна.
Шүүхийг өөрсдийнхөө бүрэн хараат байдалд оруулж, ардчилсан зарчмыг ноцтой алдагдуулж, хууль зөрччихөөд “Бүх юмыг шүүх л шийднэ. Буруу ч шийдсэн, зөв ч шийдсэн дага” гэсэн бүдүүлэг тулгалтыг хийх гэж оролдож байгаа нь яавч ардчилсан орны ёс биш. Харин дарангуйлал тогтсон оронд эрх баригчид нь ингэж аягладаг.

    Гэхдээ Монгол Улс, монголын ард түмэн МАН-АН-ын удирдлагын тогтоосон олигархи дэглэмийн дахин äºðâºí жилийн ноёрхлыг даахгүй. Тэд улам ядуурна, ажилгүйдэл улам нэмэгдэнэ, хээл хахууль улам цэцэглэнэ, ардчилал улам хумигдана, хууль ёс улам алдагдаж завхрана, олигархууд улам даварна, эх орны баялаг цөөн хүний гарт улам лав орно, баян, хоосны ялгаа улам нэмэгдэнэ.
Миний сонссоноор сүүлийн үед эрх баригчдын даалгавраар тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан миний тухай муу муухай материал зогсоо зайгүй цацаж байгаа юм байна.
Уг нь хууль хяналтын байгууллагынхан дотоод ажлын хэрэгцээндээ авсан бичлэгийнхээ нэг л хэсгийг зөвхөн нэг талын ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор, өрөөсгөл тайлбартайгаар олон нийтэд цацна гэдэг нь наанадаж ёс суртахуунгүй, цаанадаж хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Хэрэв хийсэн бичлэгээ гаргах гээд байгаа юм бол бүх 31 хоногийн бичлэгүүдийг бүгдийг нь бүтнээр нь гаргах хэрэгтэй. Тэгвэл иргэд чухам юу болсоныг үнэн зөвөөр нь ойлгоно.
    Яаж миний ил захидлууудыг хууль бусаар саатуулж, тэдгээрийг хаягласан УИХ-ын гишүүд, МАХН-ын гишүүд, дэмжигчдэд хүргээгүйгээ, яаж мөрдөн байцаагчид хууль зөрчиж байснаа, яаж өмгөөлөгчидтэй уулзах бололцоог байнга хүндрүүлж, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах эрхтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, өмгөөлөгчтэйгээ хийж байсан уулзалтыг хянаж байснаа, яаж хууль зөрчсөн үйлдэл бүрийгээ дээрээс дарга нарын өгсөн даалгаврыг биелүүлж байна гэсэн тайлбараар зөвтгөн тайлбарлах гэж оролдож байснаа, хуурай өлсгөлөн зарласны дараа элдвийн журам дүрэм барьж, өлсгөлөн эхэлсэн хугацааг тооцох, тооцохгүй тухай утгагүй маргаан үүсгэж, хүний эрхийг зөрчиж байснаа, яаж бүхий л хугацаанд байнга албадлагын аргаар ажиллаж байснаа, яаж өлсгөлөнг албадлага хийж зогсоох гэсэн нэрийдлээр цаагуураа миний эрүүл мэндэд, цаашилбал амь насанд хор хохирол учруулахаар санаархаж байснаа, яаж би хуурай өлсгөлөн зарлаж, 24 цагийн турш бүх газарт тавьсан камерын хяналтан доор хоолойгоороо нэг дусал ус, нэг ширхэг будаа давуулалгүй бүтэн 11 хоносноор миний бие, эрүүл мэнд бодитойгоор эхлээд өдрийн, дараа нь цагийн хурдаар өөрчлөгдөн муудаж байсныг, яаж урт удаан хугацаанд дусал ч шингэн ороогүй биед цус өтгөрч, үе мөчүүд рүү очих нь хүндрэхэд эмч нарын зөвлөгөөгөөр цусны эргэлтээ сайжруулахын тулд амьсгал давхцаж, толгой эргэж байсан ч тэвчиж, өөрийгөө дайчлан өрөөндөө алхаж байсныг  бүгдийг нь харуулах хэрэгтэй.

    Сүүлийн үед эрх баригчдын даалгавраар тарааж байгаа бичлэгээр би салаавч үзүүлж, уурлаж бухимдаж байгаа тухай гарч байгаа сурагтай. Тийм ээ, би салаавч үзүүлсэн. Гэхдээ мэдээжийн хэрэг ард түмэндээ, жирийн иргэддээ үзүүлээгүй. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хийсэн энэхүү дотоод бичлэгээ тайрч танаж гаргахдаа санаатайгаар хүмүүст тиймэрхүү сэтгэгдэл төрүүлсэн бол ард түмнээсээ шуудхан уучлал гуйж байна.
Харин хууль хяналтынхан нэртэй ч алхам бүртээ хууль, хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг байгууллагынхан, тэдний дарга нар, “эзэд”эд үзүүлсэн юм. Ард түмнийхээ баялгийг өөрсдөө цөөхүүлээ хууль бусаар хуйвалдан авч идсэн өнөөгийн олигархи дэглэмд үзүүлсэн юм. Ард түмнээ хууран молигдож, сонгууль луйвардсан өнөөгийн эрх баригчдад үзүүлсэн юм.
    Үүнийгээ би хэлбэрийн хувьд зөвтгөхгүй ч агуулгын хувьд буруутгахгүй. 30 орчим хоног байнга эрхээ зөрчүүлэн хууль бусаар хоригдож, 7-8 хоног хуурай өлсгөлөн зарлаж, сэтгэлийн гүн гүнзгий стресс, бие бялдрын гүн гүнзгий хямралд орсон хүн хүний, тэр тусмаа хуулийн хэл ойлгохгүй байгаа хууль хяналтынхан, тэдний цаад “эзэд”-тэй өөр ямар “хэл”-ээр ярих вэ дээ. Харин ч би тэвчээрийн дээдийг үзүүлэхийг хичээсэн. Хэрэв 31 хоногийн бүтэн бичлэгийг энд тэндээс нь тайрч засалгүй бүтнээр нь гаргавал миний хэлж байгаа болгон батлагдана.

   Бичлэгт хэсэгчлэн гаргаад байгаа тэр өдрүүдэд намайг нэг бол хууран мэхэлж өлсгөлөнг хүчингүйд тооцох тухай, эсхүл албадан эмчилж өсгөлөнг хүчээр зогсоох тухай ёс бус, хууль бус зүйлийг хууль хяналтын байгууллагынхан хэрэгжүүлэхийг төлөвлөлж, оролдож байсан юм. Ядарч сульдсан байсан ч би ийм даажигнал, эсхүл даварсан үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд намайг албадан эмчлэх нэрээр миний амь насанд халдах гэж байгаа нь ойлгогдсон тул би уурлаж бухимдсан. Нэгдүгээрт, би амь насаа хамгаалахын төлөө тэмцсэн, хоёрдугаарт, би тэдний ёс бус, хууль бус шийдвэр, албадлагын улмаас амь насаа алдахад хүрвэл гэм зэмгүй 2-р эмнэлгийнхнийг бүхний буруутан болгохыг хүсээгүй. Тийм учир албадлагаа хийж, алах гээд байгаа юм бол 2-р эмнэлэг дээрээс авч явж, 461 дүгээр хорих анги дээрээ аваачиж, энэ гэмт хэргээ хий гэж шаардаж бухимдсан, тэдний ойлгодог “хэл”-ээр нь “ярьсан” нь тэр.
Амь насаа алдаж магадгүй байдалд орсон хүн хонь шиг дуугүй байж байгаад “өрөө цоолуулах” уу? Эсхүл “өт ч гэсэн гишгэвэл атирдаг”-ийн нэгэн адил амь насныхаа төлөө өөрт байгаа бүхий л боломжоор тэмцэх үү?
     Гэтэл өнөөгийн эрх баригчид сонгууль луйвардсанаараа, хараат шүүхдээ даалгавар өгч, цагдаагийн ãóðâàí хурандаа, íýã генералыг ялласнаар долдугаар сарын 1-ний хэргээс өөрсдөө мултрах гэж оролдож байгаагаараа, амласан амлалтаа биелүүлээгүйгээрээ, Тавантолгойг тав-арвуулаа хувааж идэж байгаагаараа, хээл хахуулийг цэцэглүүлж байгаагаараа нийт ард түмэнд томын том “салаавч” удаа дараа өгөөд байгаа юм биш үү?

    МАН-АН-ын толгойд гарсан олигархууд ингэж аягласныг нь ард түмэн эмзэглэхгүй хүлээн авч байна хэмээн бодож, бүр даварч, сонгуульд юу ч болоогүй юм шиг орно, сонгууль дахин луйвардана, дахин “МАН-АН”-ыг байгуулна хэмээн бодож, төлөвлөж байна.
    Тэднийг ингэж давраах уу, үгүй юу? гэдгийг шийдэх цаг мөч ойртож байна.
    Одоо шударга ёсыг эрхэмлэж буй бүх хүмүүс бүгдээрээ саналаа нэгтгэж, ард түмнийхээ саналыг удаа дараа өөрчлөн луйвардаж, түүнийг хууран молигодож, улс орны хөгжлийг мухардалд оруулж, ядуурал, хээл хахууль, ажилгүйдлийг гааруулсан өнөөгийн МАН-АН-ын удирдлагын байгуулсан олигархи дэглэмийг сонгохгүй байж, нэг ёсны “салаавч үзүүлье”.
    Монголд шударга ёсыг хамтдаа тогтооцгооё. Шударга ёсыг нэг хүн бус, нийтээрээ тогтоодгийг санацгаая.
    Би цаашид ч шударга ёсыг тогтоохыг хүсэж буй бүх хүмүүстэй хамтран өнөөгийн эрх баригчдын дэмжин өөгшүүлж буй аливаа бусармаг явдлын эсрэг, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө, ардчиллыг сэргээхийн төлөө тууштай тэмцэх болно.
    Сайн үйлс бүтэх болтугай.

Н.ЭНХБАЯР


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.131.247.50)
    nar mandah tsag ulam oirtoj bn shuu.ireeduin Enhbayar erunhiilugchduu amjilt husie. shudarga yos saihan saihan amidral erh chuluug ard tumendee zaawal uguh yostoi shuu
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • huuli (203.91.118.178)
    chamaig 2 emnelegt vheh geed bolhoo bailaa geed l Yanhan UDVAL tsog hench bish dagva geh met novshnuud hutsaj baih hoiguur chi munch ih tarvalzaj bna da te mumini sarvuu chin yamar urt gardag yum odoo bolohoor ARD TVMEN gej hutsaad bgaa yumaa cham shig mumi hereggvi vh dald or
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (83.237.12.61)
    Гэхдээ одоо би дарга нарынхаа даалгаврыг биелүүлэх нэрээр алхам тутамдаа хууль зөрчдөг хууль хяналтын байгууллагынхны гарт биш yaj ingej helj chadaj bainaa uuriinh ni uyed iim baisanyg l heleed baina zuudee yarih geed hulgaigaa yarina gedeg l bolj baina shtee. Deer bichsen buh zuiliig iim aimshgiin uildel notolgootoi uilchiheed yaj ingej muuhai bichij helj chadaj bainaa aimshgiin hun gedeg ni yag unen. Hen ch erhii ni zurchuugui baihad erh zurchluu geed nerteigeeer ni mongol ulsyn huuli nadad uilchleh esgui geed helchihmeer yum daa. Iim elii balai baij baigaad l minii ard tumen geed soliorch baihaar.
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (83.237.12.61)
    Би өнөөгийн эрх баригчдад хариуд нь миний бие буруу юм хийгээгүй учир та нараас айхгүй, хараат шүүх, хууль хяналтын байгууллагын хууль бус үйл ажиллагаа та нарын санасанчлан бүтэхгүй, хэрэв тэгэх гэж оролдвол ард түмэн үнэн, худлыг ялган салгаж чадна, шударга бус явдлыг үл тэвчиж, эсэргүүцнэ, шударга ёс заавал ялна, ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй гэсэн юм.BITGII INGEJ MUUHAI ARD TUMNII NER BARIAD YUM BICHEED BAIGAACHEE. TANAI GER BULIINHEN BOLON NAMYN HEDEN TSUG IDSEN HUMUUS L UURIIG CHIN DEMJIJ BAIGAA ARD TUMEN ESREG BAIGAAG OILGO, UHAAR MONGOLIIN ARD TUMEN UHAANTAI IIM GUDAMJNII YARIATAI IDEJ UUCHIHAAD IDEEGUI GEDEG HUDALCH HUNII TALD OROH TENEG ARD TUMEN BISH!!!!!!!!!!!!!!OILGO, UHAAR
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (83.237.12.61)
    Гэхдээ Монгол Улс, монголын ард түмэн МАН-АН-ын удирдлагын тогтоосон олигархи дэглэмийн дахин äºðâºí жилийн ноёрхлыг даахгүй. Тэд улам ядуурна, ажилгүйдэл улам нэмэгдэнэ, хээл хахууль улам цэцэглэнэ, ардчилал улам хумигдана, хууль ёс улам алдагдаж завхрана, олигархууд улам даварна, эх орны баялаг цөөн хүний гарт улам лав орно, баян, хоосны ялгаа улам нэмэгдэнэ gej hudlaa bicheed yahav dee Freadland Enhbayar 2-oos bolj MONGOLIIN ARD TUMEN HOOSORCH BAIGAA
    2012 оны 05 сарын 24 | Хариулах
  • Mongol Omogshil (202.9.47.130)
    baga idsen ih idsen gej yrih bol tenegshdee bagch bai ehch bai adilhan avilgal busdiin umchiig erh medlee ashiglan luivardahsdhee odoogoor barigdaad baigaan Enhbayar busad ni udahgvi barigdaj ihelneshdee shuuh huralaa saihan neelttei yvuul tegehgvi bol nadad hereg tulgasan geed bas maltaat surna ard tumen harj baihad unen hudliin ard tumen ylgah bailgvidee
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.21.101)
    ERENHIILEGJ BSN HUN 2 BALGAS AVAH ERH BAILGUI YAH YM TA NARIIN BAYLAGAA ZARJ BAYJSANAAS HAMAAGUI HOHIROL BAGA IL YM ELBEGEE MANAN ZA
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Moнгол (184.58.184.249)
    Шvvх хуралыг ил тод явуулаарай!!! Vнэнийг мэдмээр байна. 22 жил Монголыг МАНАН удирдаж явснаар ард тvмэн жаргалтай байсангvй. Энхбаяргуай терд олон жил ажилснаараа терийн тvшээд яагаад баяжаад байна, ард тvмэн яагаад ядуураад байна гэдэгийг сайн мэдэж байгаа. Аалзны сvлжээ 6 бол зевхен Энхбаяргуайтай холбож бичиж байгаа болвч, бvх эрх мэдэлтнvvдэд яг ижил досье байгаа. Тэрнийг л Энхбаяргуай ил тод гаргаад баримттай нотолгоотойгоор ард тvмэнд хvргээч. Тэгвэл естой жинхэнэ буян болно. Ард тvмний нvдийг нээж байж бид сонголтоо зев хийн. Тэрнээс жилээс жилд болдог л нэг томчуудын Сонгууль гэдэг жvжигт орхоос дургуй хvрч байна.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • 01 (122.201.18.144)
    GOOD LUCK, DEMJIJ BNA,МАН-АН-ын удирдлагын байгуулсан олигархи дэглэмийг сонгохгүй байж, нэг ёсны “салаавч үзүүлье”.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • бэрх (202.126.91.168)
    аалзны тор 6 хүртлээ яг одоогийн АТГ-ын хөгийн жишээнүүдийг л багтаасан байгаа, 50 тн алтаасаа ард түмэндээ нэг иалхны мөнгө ч өгөөгүй батболдыг хэн гэх вэ, албан тушаалын хэнээтнүүдээ
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Энх (90.144.114.137)
    Та аалзны тор 6-г олж уншаад дара н нэг юм хэлэх гэд үз дэ
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Kino (90.144.114.137)
    Za estoi shaana biz . Ta tegul sayhan garsan aalznii tor -6in talaar yu heleh u Bugd gutgeleg bn u Bi bol door hayj 80in unen bga gej bodoj bn . Ta bol aguu Ardiin jujigchin. Аалзны тор -6г уншарай хүмүүсэ.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.69.209)
    Хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхах нь, ҮНЭН байдаг бол бүгдээрээ орох нь бидний амьдрал, ирээдүйд чухал. Одоо АТГ-ын ажлыг 1-2 жил харьяа, тэгээд л мэдэгдэнэ дээ.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин (122.254.115.32)
    Үнэн явахад үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг Н.Энхбаяр гуайд амжилт ирнэ.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
    • Энх
      Та аалзны тор 6-г олж уншаад дара н нэг юм хэлэх гэд үз дэ
      2012 оны 05 сарын 23
  • Зочин (202.179.20.220)
    олигархууд Энхбаярыг дарах гэж мөн ч гүнзгий нүхэнд маш гүнзгий унаж байнадаа Өөрсдөө тэрнээсээ гарч чадахгүй тамын нүхэндээ даруулж үхнэдээ Олигархуудад энэ сонгуулиар маш том салаавч гаргацгаая ард түмээн
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.20.231)
    chi dandaa huniig gujirdej, tuun shigee busdiig bodoj baih yum aa, bas dandaa minii ard tumen gej yarina. ter ard tuymen chin chamaig heregui geed songoogui biz dee. odoo boltol eronhiilogchoosoo husagdsaniig oilgoh chadvarguig harj bn. mongol uls avilgach erohiilogchoo ardchilsan erohiilogchoor soliod 3 jil bolj bn, chi zuudneesee ser. chaddag yum bol shorongiin eronhiilogch bol. mahan tolgoi mal minee.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • ШУДАРГА (103.11.192.34)
    ЗОХИОМОЛ ХЭРГЭЭ НАДАД ШИЛЖҮҮЛЖ НАДАД ЯЛ ТУЛГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА НАДАД ОДОО БОЛТОЛ ХЭРГИЙГ ТАНИЛЦУУЛААГҮЙ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНАА ПРОКУРОРООС ТАНИЛЦУУЛАХ ГЭЭД ОЧООД ТАНИЛЦУУЛСАН Ш ДЭЭ ЧИ ӨӨРӨӨ СОНСОХГҮЙ БАЙНА СОНСОХГҮЙ БАЙНА ГЭЭД 2 ДАЛБАГАР ЧИХЭЭ ТАГЛААД БАЙСАН БИЗ ДЭЭ. ХАРИН Ч ЧАМД ХАНГАЛТТАЙ ТАНИЛЦУУЛСАН ХУДАЛЧ МУУ МАЛ ЧИНЬ ҮХЭХДЭЭ ХҮРТЭЛ ҮХЭР БУУГАА ТАВИХГҮЙ ГЭЖ ЗҮТГЭЭД ЯАХ НЬ ВЭ ОДОО ЧИНИЙ НЭР ТӨР ГЭЖ ЮУ Ч БАЙХГҮЙ МОНГОЛД ЭХНЭР ХҮҮ ОХИДООС ЧИНЬ ХЭНЧ ЧАМАЙГ ГЭХГҮЙ
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • ШУДАРГА (103.11.192.34)
    ЗОХИОМОЛ ХЭРГЭЭ НАДАД ШИЛЖҮҮЛЖ НАДАД ЯЛ ТУЛГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА НАДАД ОДОО БОЛТОЛ ХЭРГИЙГ ТАНИЛЦУУЛААГҮЙ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНАА ПРОКУРОРООС ТАНИЛЦУУЛАХ ГЭЭД ОЧООД ТАНИЛЦУУЛСАН Ш ДЭЭ ЧИ ӨӨРӨӨ СОНСОХГҮЙ БАЙНА СОНСОХГҮЙ БАЙНА ГЭЭД 2 ДАЛБАГАР ЧИХЭЭ ТАГЛААД БАЙСАН БИЗ ДЭЭ. ХАРИН Ч ЧАМД ХАНГАЛТТАЙ ТАНИЛЦУУЛСАН ХУДАЛЧ МУУ МАЛ ЧИНЬ ҮХЭХДЭЭ ХҮРТЭЛ ҮХЭР БУУГАА ТАВИХГҮЙ ГЭЖ ЗҮТГЭЭД ЯАХ НЬ ВЭ ОДОО ЧИНИЙ НЭР ТӨР ГЭЖ ЮУ Ч БАЙХГҮЙ МОНГОЛД ЭХНЭР ХҮҮ ОХИДООС ЧИНЬ ХЭНЧ ЧАМАЙГ ГЭХГҮЙ
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • ИРГЭН (202.55.186.20)
    МАНАН БУДАНГААС БVР МӨСӨН САЛЪЯ
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • zul (202.55.191.37)
    Enhbayar ardchilal 2 daan ch bie bieneesee hol uhagdahuun. ene er ni yamar muuhai hun be
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.47.129)
    энхбаяр та эрүүл энх байж энэ муухай дэглэмийг нураах ёстой шүү.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
    • Enkhbayariin ooriinh ni zohioson deglem shuu dee. Ooroo oligarhiudiig tord oruulsan. Odoo ter ur mogoindoo barigdaj bgaa yum. Idsen, uusan Enkhbayaraas uur busad zunduu humuus baigaa l daa. Gehdee ehleed avarga zagasiig anguuchlah heregtei. Tord idej boldog gedgiig medruulsen hun, odoo yal zavshij boldog gedgiig haruulah vii. Yadaj ta nar mini bitgii dagaj namiraad bai l daa. Hezee negen tsagt, avilgalgui, unen shudarga baidal togtoj behjine gedegt itgej naidaj baina shuu.
      2012 оны 05 сарын 23
  • Зочин (203.169.53.119)
    сайхан хэлжээ алуурчид одоо болил доо та нар энхбаярыг өвчтэй болголоо өөр яаж тамлах гээд байгаан бэ
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
    • Ovchtei bolgotson yum uu Yag unen uu Neeree biz Huu ni aav maani ovchtei bna. Bi uulzaj chadahgui gej helsen uu Esvel chi uvchteig ni yag medej bna uu
      2012 оны 05 сарын 23
  • zochin (124.158.88.16)
    Нямдорж, Элбэгдорж Дорлигжав нар улам л дороо нүх ухаад байна. Хэр их хурдан ухна төдийчинээ хурдан унана да. 1 хүнтэй төрийн бүх хүчийг дайчлаад ингэж тэмцээд ялаглаж байсан түүх монголд байтугай дэлхийд ховор. Энхбаярт амжилт хүсье. Дэмжиж байна
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.2)
    Shaa Enkhbayaraa, mai pizdaa mini. Mai, mai. aaa nnnn abbbabab sonsku bna sonsky bna.
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.20.181)
    Shuuheer shiiduul
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    hutsaa huts
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • zochin (203.91.117.4)
    za za bitgii hudlaa jijiglee. chi hezee iim shudarga bolchihov
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Амжилт
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    Gazar shoroo, vndesnihee tuluu dygarch chadaj baigaa hvn ene yls turchduus gants enhbayar l baina daa
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    enhbayar mongolin tur, ard tvmend mash ih zvilig hisen hvn shvv tanig demjij baina
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.191)
    та ялна энэ сонгуулиар манан будаа тэд лааз өшиглөнө ард түмэн ямар ч байсан мэднээс уйдсан үалхсан сонгуулийн дараа харагдана амжилт хүсье
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    DEMJIJ BAINA
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    Ерөнхий сайд УИХ-н дарга Ерөнхийлөгч хийж байхдаа юу хийж байсан юм. Одоо л гэнэт ойлгоод ард түмэн гээд л. Улсынхаа төлөө бага ч болов юм хийсэн бол ард түмэн өмөөрөх байсан даа. Хүүхдээ ч ийм заваан юманд орооцолдуулаад
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.91.133)
    yun zoxiomol chinii xiisen xeregiin bagaxan xeseg ni shvv
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.44.46)
    Demjij bn
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Энхбаярыг яллах сайн үйлс бүтэх болтугай. Шударга ёс тогтож энэ хүн очих ёстой газартаа очоосой. Ман -Ан, гуравдахь гэдэг үгнүүдээс чинь үнэхээр залхаж байна, наад хоёр үгс чинь одоо улиг боллоо, хоёулаа өнгөрсөн үеийн зүйлс ш дээ болиосой
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    MUU AVILGALCH SALAAVCHA GARGAAD L HEVTEJ BN UU HAHA EMNELGIIN DARGA NARIOIG ZODOOD L AVILGALIIN ZAGALMAILSAN ETSEG MIN SHUUGDEECHEE
    2012 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    7 цаг 32 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    8 цаг 7 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    8 цаг 21 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    8 цаг 27 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    8 цаг 35 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    8 цаг 42 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    8 цаг 53 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    9 цаг 4 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    10 цаг 49 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    23 цаг 58 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК