Өчигдөр МАХН-МҮАН-ы "Шударга ёс эвсэл" хуралдаж УИХ-ын сонгуульд нэр
дэвших хүмүүсээ тодруулсан. Намын жагсаалтанд МАХН-ын дарга Н.Энхбаяр,
түүний хүү Э.Батшугар нарын хүмүүс орсон тухай бид мэдээлсэн.

Өчигдөр МАХН-МҮАН-ы "Шударга ёс эвсэл" хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулсан. Намын жагсаалтанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар нарын хүмүүс орсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл мажоритар тойргуудад МАХН-ын дэд дарга УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва СХД, УИХ-ын гишүүн О.Чулуунбат Баянзүрх дүүрэгт, МАХН-ын ЕНБД Н.Удвал Архангай аймагт, МҮАН-ын дарга М.Энхсайхан Дархан-Уул аймагт өрсөлдөхөөр болсон байна.
Мөн МАХН-ын ХМОНХ Албаны дарга Ч.Чимэдсүрэн Дорноговь, Говьсүмбэр аймагт, МУГТ З.Ойдов, БОАЖЯ-ны сайд асан Г.Шийлэгдамба нар Өвөрхангай аймагт, Гавъяат Эдийн засагч Н.Дашзэгвэ Баянгол дүүрэгт, Н.Энхбаярын зөвлөх Б.Тулга, МАХН-ын залуучуудын холбооны дарга А.Энхболд нар Сэлэнгэ аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр тодорчээ.