Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 35 үйлдэл бүртгэгджээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 35 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 30-ийн эзэн холбогдогчийг нь тогтоон шалгаж байгаа аж. Уг хоногт нийслэлд хүнийг алах нэг, бусдын биед гэмтэл учруулах гурав, хүчиндэх нэг, хулгайлах найм, булаах нэг, танхайрах зургаа гарсан байна. Мөн зам тээврийн 28 осол бүртгэгдэж, 15 хүн гэмтжээ. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 236 хүнийг эрүүлжүүлжээ.