
Тус намын Удирдах зөвлөлийн энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаас МЛН-ын даргаар Б.Дашзэвэгийг, нарийн бичгийн даргаар Н.Цогтбаатар нарыг баталж, эдгээр өөрчлөлтийг бүртгэлд тусгуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ. Монголын Либерал намын дарга, нарийн бичгийн даргыг өөрчилсөн өөрчлөлтүүдийг хуульд нийцэж байна хэмээн Улсын Дээд шүүх үзэж, улсын бүртгэлд тусгахаар шийдвэрлэсэн байна.