
Олимпийн наадмын тасалбарыг зохион байгуулагчийн зөвшөөрөлгүй худалдах нь хуулийн дагуу гэмт хэрэгт тооцох тул тэрбээр хүнд байдалд оржээ. Түүнийг өөрийн танилуудаараа дамжуулан 100 гаруй тасалбарыг үнэд хүргэж зарахыг завдсан гэж буруутгаж байгаа ч өөрөө эрс үгүйгэсээр байгаа гэнэ. Тасалбар дамлан зарсан хүнийг хамгийн багадаа 20 мянган паунд /35 сая орчим төгрөг/-өөр торгох юм байна. Тиймээс энэ хэрэгтэй холбогдуулан Лондонгийн олимпийн тасалбарыг албан ёсны, гэрээт байгууллагаас худалдаж авахгүй бол хуурамч байх эсвэл дараа нь хүчингүй болох магадлалтайг анхааруулж байгаа юм. Энэ тасалбар нь тусгай нууцлалтай бөгөөд спортын төрөл бүрийг өөр өөр өнгийн билетээр үзэх аж.
Тасалбар худалдаалах албан ёсны сайт нь tickets.london2012.com юм.