
Энэ дагуу Засгийн газраас түймрийг унтрааж байгаад түлэгдэн, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Багабишийн ар гэрт тэтгэмж өгөхөөр боллоо. Мөн дэд ахлагч А.Болорсүхийн БНСУ-д эмчлүүлэх зардалд зориулан 240 сая 151 мянган төгрөг гаргахаар болсон байна. Харин Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн болон обьектийн түймэрт өртөн орон гэргүй болсон 36 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр өгөх шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргажээ.