
Дэлхий дээрх амьтдаас хүмүүс л хүүхэдтэйгээ хамгийн удаан “зууралдаг”. Тэр дундаа монголчууд бяцхан “ангаахай”-ныхаа өд сөд нь ургаж гүйцээд бараг унаад байхад л нисгэж явуулахгүй, дэргэдээ байлгахыг хүсдэг. Тэгвэл биднээс ч дутахааргүй “ээжүүд” хорвоо ертөнцөд олон байдаг байна.







“Аварга ээж”
Кенид байдаг бяцхан тугал эхтэйгээ өдөржин тоглоод завгүй байна. Бяцхан тугалд амьд үлдэхэд мундахгүй зовлон тулгардаг тул эх нь түүнээс алхам ч холдолгүй хамт байдаг. Заан үр төлөө амьтдын дунд хамгийн удаан хугацаанд буюу 22 сар тээдэг байна. 
“Бүтэн цагаар ажилладаг ээж”
Орангутан сармагчин зулзагаа 9 нас хүртэл нь асарч тойглодог. Тэд ойролцоогоор 50 насалдаг бөгөөд ээж орангутан бүр үр төлдөө аюугүй үүр барих, хоол олох, өвс ургамлыг таних, борооноос яаж хоргодох зэргийг сайн зааж өгдөг. Зулзага нь ширэнгэн ойд амьд, аз жаргалтай амьдрахад 9 жилийн хөдөлмөр нь хангалттай байдаг байна. 
“Унтдаггүй ээж”
Алуурчин халим болон дельфин төрснийхөө дараа нэг сарын турш цором ч хийдэггүй байна. Калифорнийн Их сургуулийн судалгааны багийнхан энэхүү үзэгдлийг тандаж үзэхэд шинэ төрсөн зулзага ямар ч өвчингүй цоо эрүүл байж гайхашруулжээ. 
“Золиослогдсон ээж”
Зарим амьтад эх болсныхоо хариуд үхэлтэй нүүр тулдаг хувь тавилантай. Тор нэхэгч хар аалз махчин зулзагаа хооллохын тулд өөрийгөө золиослодог. 60-130 өндөгнийх нь эхний хагарсан нь хагараагүй ахан дүүсээ идэж, дараа нь ээжийгээ бүр өөрийгөө ч иддэг байна. Эхийгээ үгүй хийгчид 3-4 долоо хоногийн дараа хар аалз үүрээ орхин анд гардаг байна. 
“Цасан цагаан ээж”
Туйлын цагаан баавгай 200 кг болтлоо таргалсан ч үр зулзагаа асарч чаддаг байна. Учир нь хээлтэй болохоосоо өмнө ингэж жин нэмж байж эсэн мэнд амарждаг аж. Мөн ингэж жин нэмснээр бяцхан бамбаруушийг мэндлэхэд сүү нь өег тослогтой байдаг гэнэ. 
“Арьсаа ч тайлаад өгдөг ээж”
Кэсилиан хэмээх нэгэн төрлийн могой үр зулзагаа өөрийн арьсаар хооллодог байна. Түүний арьс гурван хоног тутамд гууждаг. Үүнийг нь идсэн зулзага хурдан өсдөг гэнэ. М.Уянга