Их Британы “Jaffa Cakes” жигнэмэгийн компани нэгэн сонирхолтой санаа сэджээ. Тэд харилцаа холбооны “Engine” компаний цахилгаан шатыг 1325 ширхэг жигнэмэгээр чимэглэж анхны долоодог цахилгаан шатыг бүтээсэн байна. Цахилгаан шатны ханан дээрх жигнэмэгийг долооход жигнэмэгийн амт амтагдах бөгөөд эрүүл ахуйн хувьд ямар ч аюулгүй аж. Учир нь жигнэмэгүүд нэг л удаа амтлагдах зориулалтаар бүтээгдсэн байна. Энэхүү бүтээлийг хийхэд нийт дөрвөн долоо хоногийг зарцуулсан бөгөөд тус бүтээлийн талаар “Jaffa Cakes” компаны ахлах менежер Филипп Тилле “Ажилдаа дарагдсан оффисын ажилтнуудад хэсэгхэн зуур ч амралт, зугаа цэнгэлийг бэлэглэх үүднээс сэдсэн юм” гэжээ. Энэхүү хөгжилтэй алхмынх нь хариуд тэдний жигнэмэгний борлуулалт нэлээд өссөн байна.





