
Үүний дагуу Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс /НӨЗ/-өөс генералд өмгөөлөгч томилжээ. Түүнд Монголын өмгөөлөгчдийн холбоо /МӨХ/-ны гишүүн өмгөөлөгч Ж.Батхүү эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.
Ч.Амарболд генералд томилсон өмгөөлөгч Д.Даваагийн хувьд өмнө энэ хэргийн хохирогчдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан учраас шүүгдэгчийг өмгөөлвөл ашиг сонихрлын зөрчил гарна гэдэг үүднээс эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Харин генералын өмгөөлөгчийг ийнхүү томилсноор долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан хоригдож буй хурандаа нар албан ёсны өмгөөлөгчтэй болж байгаа юм. Энэ сарын 16-нд буюу өнгөрөгч пүрэв гаригт тэдэнд өмгөөлөгч томилсон ч өнөөг хүртэл хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй байгаа талаар эх сурвалж хэлсэн юм.
Шинэхэн өмгөөлөгчид хэрэгтэйгээ танилцаж эхлээгүй, дээрээс нь эл хэрэг нийт 29 хавтаст хэрэгтэй. Тиймээс долдугаар сарын 1-ний гэх хэргийг эцэслэн шийдэх нь наад тал нь сарын хугацаагаар хойшлох бололтой.