Малайзаас гаралтай чадварлаг уран бүтээлч Hong Yi хэмээх бүсгүй Хятадын нэрт кино найруулагч Zhang Yimou-гийн хөргийг оймсоор урлажээ. Тэрээр үргэлж л шинийг сэдэж сүү, наранцэцгийн үр, кофе, кетчуп, давс гээд хүний санаанд оромгүй маш олон эд зүйлсээр урлаж, бүтээх сонирхолтой аж. Чухам яагаад нэрт кино найруулагч Zhang Yimou-гийн хөргийг бүтээх болсныг сонирхоход түүний дэлгэцийн олон бүтээлд Хятадын өв уламжлал, соёл мөн хулсыг гайхалтай буулгасан дүр зураг бүхий бүтээлүүд олон байдаг нь түүнд нөлөөлсөн тухай хэлжээ. Анх цамцаар хийх бодолтой байсан ч энэ нь түүнд өртөг өндөртэйгөөс гадна хэтэрхий томдоод байсан тул ийнхүү оймсыг сонгосон ажээ. Энэхүү бүтээлээ тэрбээр гурван долоо хоног урласан байна.





