Өнөөдөр МАН бага хурлаараа 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүсээ эцсийн байдлаар тодруулна.

Өнөөдөр МАН бага хурлаараа 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүсээ эцсийн байдлаар тодруулна. Тиймээс тус намын Удирдах зөвлөлийн гишүүд 8 цагаас эхлэн хуралдаж байна. Өчигдөр үдээс хойш мөн хуралдсан ч шийдэж, тохироогүй асуудал байсан бололтой. Удирдах зөвлөл хуралдаж дууссаны дараа 9 цагт Бага хурлаа эхлүүлж, нэр дэвшигчдийн талаар хэлэлцэх юм. Хурал МАН-ын төв байр, Тусгаар тогтнолын ордонд болно. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-д нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа олон хүн энэ хурлын үр дүнг сэтгэл түгшин хүлээж байгаа аж. 24tsag.mn хурлын үйл явцыг шуурхай дамжуулах болно.