Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 11-13 цагийн хооронд Гадаад харилцааны яам нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 11-13 цагийн хооронд Гадаад харилцааны яам нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгөөр гадаад харилцааны салбарт Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хийсэн
тоймтой ажил, амжилтын талаар ГХЯ-ны газар хэлтсүүд танилцуулга хийнэ.
Түүнчлэн ГХЯ-ны Консулын газар гадаадад зорчихдоо эрх ашгаа
хамгаалуулах, виз мэдүүлэх, консулын туслалцаа авах талаар иргэдэд
заавар зөвлөмж өгч, консулын баталгааг өдөрт нь олгох үйлчилгээг үзүүлэх аж.
Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбоотойгоор Сангийн яам, ЗТБХБ-ын яам, НХХЯ зэрэг яамдууд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд ажлаа тайлагнаад байна.