
Өнгөрсөн жилд худалдаанд гарахаасаа мөн л 14 хоногийн өмнө захиалга авч байсан "IPHONE 4S " смарт гар утсыг дөнгөж нэг сая орчим хүн урьдчилан захиалж байсан бол, энэ удаа "GALAXY S3 " утсыг есөн сая хүн захиаллаа гэж Английн өдөр тутмын Телеграф Дэйли сонин болон "GALAXY S3 "смарт гар утас худалдаалах албан ёсны төлөөлөгч мэдээлжээ.
Ингэснээр "GALAXY S3" гар утас хамгийн богино хугацаанд, хамгийн их захиалга авч худалдагдсан гар утсаар тодроод байна.
"SAMSUNG ELECTRONICS " компани энэ талаар тодорхой мэдээлээгүй ч гэсэн захиалгын дагуу сардаа таван сая ширхэг "GALAXY S3 " утсыг үйлдвэрлэх ажлаа эхэлсэн гэж мэдэгджээ.