Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаар тус намаас УИХ-ын
сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах тул олон хүн чих тавин хүлээж байна.

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаар тус намаас УИХ-ын
сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах тул олон хүн чих тавин хүлээж байна.
Энэ хурал үдээс хойш 15 цагт эхлэх бөгөөд Төрийн ордонд болно. Намын
дотоод асуудлыг хэлэлцэж буй тул хурлыг хаалттай явуулахаар болсон
байна. Өчигдөр АН ҮЗХ-ны хурлаа зарлаад байсан ч зарим аймгийн АН-ын
хорооноос урьдчилсан байдлаар нэрсийг нь тодруулаагүй байсан тул өнөөдөр
болгож хойшлуулсан юм.