УИХ-ын гишүүн Х.Баттулга хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан.

УИХ-ын гишүүн Х.Баттулга хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан. Харин тус дүүргийн шүүхээс Х.Баттулгын талд шийдвэр гаргаж, Ц.Нямдоржийг түүнээс уучлал гуйх ёстой гэж дүгнэсэн. Энэ шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад "17 чингэлэг спиртийг бахйгүй болгочихдог шүүх дахиад тэр дайны хэргийг байхгүй болгочихож болно. Шүүх шударга байх тухай асуудлыг би олон жил ярьж байгаа. 2003 онд ийм шүүхтэй байснаас татан буулгасан нь дээр гэж хэлж байсан" гэсэн хариулт өгчээ. Үүнээс үзвэл тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хятад, солонгосчуудтай нууц гэрээ хийсэн, хууль зөрчсөн гэж хэлсэндээ бат зогсож байгаа бололтой.
Сэтгэгдэл (11564)