МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал дөнгөж сая Сүхбаатарын дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд боллоо.
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал дөнгөж сая Сүхбаатарын дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд боллоо. Хурлаар Н.Энхбаярын өмгөөлөгч Ганбаатар Н.Энхбаярын биеийг эдгэртэл хэргийг түдгэлзүүлье гэсэн хүсэлт тавьжээ. Харин үүний хариуд улсын яллагч Е.Сагсай "Хэргийг түдгэлзүүлэх боломжгүй, харин энэ сарын 28-н хүртэл хойшлуулах боломжтой" гэжээ. Шүүгдэгч нарын бусад өмгөөлөгч нар Ганбаатар өмгөөлөгчтэй ижилхэн байр суурьтай байлаа.