Өнгөрсөн ням гарагт Италид 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж долоон хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.

Өнгөрсөн ням гарагт Италид 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж долоон хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. Тиймээс тус улсын Засгийн газраас газар хөдлөлт болсон Ломбарди болон Эмиля Романагийн бүсэд онц байдал зарлажээ. Энэ газруудад чичиргээний улмаас сургууль, эмнэлэг, сүм болон иргэдийн орон сууцны барилга нурсан байгаа юм. Италийн Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн дүүргүүдэд тус бүр 50 мянган еврогийн тусламж үзүүлэхээр болсон байна. Сүүлийн мэдээллээр энэ онц байдлын хугацааг 60 хоногоор тогтоогоод байгаа аж.