Өчигдөр Монголд ирсэн Харумафүжи Д.Бямбадорж хүүхдийн эмнэлэгт түргэний
машин бэлэглэлээ. Тэрбээр “Хариу нэхээгүй үйлс” төрийн бус
байгууллагынхаа өмнөөс ЭХЭМҮТ-ийн дотор, зүрх судасны тасагт энэ машиныг
өгч байгаа юм.

Өчигдөр Монголд ирсэн Харумафүжи Д.Бямбадорж хүүхдийн эмнэлэгт түргэний машин бэлэглэлээ. Тэрбээр “Хариу нэхээгүй үйлс” төрийн бус байгууллагынхаа өмнөөс ЭХЭМҮТ-ийн дотор, зүрх судасны тасагт энэ машиныг өгч байгаа юм. Өчигдөр орой сумогийн энэ сарын башёд амжилттай барилдсан Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Харумафүжи Д.Бямбадорж, Токитэнкү А.Хүчитбаатар нар эх орондоо ирээд байна. Тэд өнөө орой Монгол бөхийн өргөөнд "Их Монголын алтан одод 2" нэртэй сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцохоор төлөвлөж байгаа юм. Энэ тоглотын орлогоор мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн тасагт 20 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч өгөх аж.