Өнөөдөр Монголын 10 тамирчин Москва хотод болох жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнийг зорьлоо. Олон улсын хэмжээнд чансаа өндөртэйд тооцогддог "Их дуулга" тэмцээн энэ долоо хоногийн бямба, ням гарагт болох юм.

Өнөөдөр Монголын 10 тамирчин Москва хотод болох жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнийг зорьлоо. Олон улсын хэмжээнд чансаа өндөртэйд тооцогддог "Их дуулга" тэмцээн энэ долоо хоногийн бямба, ням гарагт болох юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, болон эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болно. Монголоос эрэгтэй жинд Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Болдбаатар, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир, Г.Одбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/ нар өрсөлдөхөөр болоод байна. Харин эмэгтэйчүүдээс М.Уранцэцэг /52 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, П.Лхамдэгд /78 кг/ нар барилдахаар Москва хот руу явж байгаа юм.