
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол охины гэр бүл нэлээд асуудалтай буюу 15 настай охины аав, ээж нь гэртээ бусдыг дагуулж ирж байнга архиддаг хүмүүс байжээ. Талийгаачийн эцэг эх нь архидан согтуурч, гэрт нь байнга болж бүтэхгүй хүмүүс орж гардаг хэмээн хөрш айлууд нь мэдүүлсэн байна.
Хэрэг гарсны дараа гэрчүүд мэдүүлэхдээ хэд хоногийн өмнө талийгаач охин нэгэн согтуу эрийг галын төмөр хайч барин гэрээсээ хөөж байсныг харсан гэжээ. Цагдаа хүчний байгууллагууд ч талийгаач охины талаарх мэдээлэлд үндэслэн хэрэгтнийг эрж хайж байгаа гэнэ. Одоогоор цагдаа нар хэрэг үйлдсэн байж болох этгээдийн аман зургийг гаргаж, сэжигтэй хүмүүсийг эхнээсээ шалгаж байгаа гэнэ.