Өнгөрсөн мягмар гаригт Баянзүрх дүүрэгт дуудлагаар очсон цагдаагийн машины цонхийг хагалж, танхайрсан хэрэг гарчээ

Өнгөрсөн мягмар гаригт Баянзүрх дүүрэгт дуудлагаар очсон цагдаагийн машины цонхийг хагалж, танхайрсан хэрэг гарчээ. Тус дүүргийн иргэн 32 настай эрэгтэй Э архи уусан үедээ эхнэр Э-гээ зодож танхайрсан байна. Улмаар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэн, албаны машины арын салхины шилийг мөргөж хагалан танхайрчээ. Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.