Пакистан улсын шүүх Осасма Бен Ладений эмч Шакил Афридийг тагнуулын
хэргээр шүүж байна. Тэрбээр Осама Бен Ладенийг интерполоор эрэн
сурвалжилж байх үед АНУ-ын Тагнуулын Төв газарт мэдээлэл өгч байжээ

Пакистан улсын шүүх Осасма Бен Ладений эмч Шакил Афридийг тагнуулын хэргээр шүүж, 33 жилийн ял өгчээ. Тэрбээр Осама Бен Ладенийг интерполоор эрэн сурвалжилж байх үед АНУ-ын Тагнуулын Төв газарт түүний хаана байгаа талаар мэдээлэл өгч байжээ. Тиймээс түүнийг гадны тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн, эх орноосоо урвасан гэсэн үндэслэлээр Пакистаны тал буруутгаж байгаа аж. Харин АНУ-ын талаас үүнийг эрс эсэргүүцэж, ял оноох ямар ч үндэслэлгүй гэж хамгаалж байгаа нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай байгаа гэв.
Пакистаны шүүх өмнө нь Осама Бин Ладений хоёр эхнэр болон том охидыг тус улсад хууль бусаар орогнон, амьдарч байсан хэмээн ял оноосон. Бин Ладен АНУ болон НҮБ-ын цэргүүдээс зугтаж, Пакистанд амьдарч байсан юм. Энэ улсын хуулиар бол тэдэнд дээд тал нь гурван жил хорих ял оноох байсан. Харин шүүгчид Бин Ладений гэр бүлийн гишүүдийг 45 хоног хорих ял оноож, тус бүр 10 мянган рупи буюу 114 доллар төлөхийг шаардсан юм.