Фолк рок урсгалаар уран бүтээл туурвидаг “Алтан ураг” хамтлаг шинэ дуучин авахаар хайж эхэлжээ.

Фолк рок урсгалаар уран бүтээл туурвидаг “Алтан ураг” хамтлаг шинэ дуучин авахаар хайж эхэлжээ. Тэдний шинэ дуучиндаа рок стиль сонирхдог бөгөөд англи хэлээр дуулах чадвартай байх гэсэн шалгуур тавьсан байна. Мөн муу зуршилгүй гэсэн шалгуурыг ч оруулжээ. "Алтан ураг" хамлаг хуучин зургаан гишүүнээсээ хасахгүй, харин хамтлагтаа менежментийн шинэчлэлт хийж байгаа аж. Хэрэв дээр дурдсан шалгуурт өөрийгөө тэнцэнэ гэж үзэж байвал бичлэг болон мэдээллээ altanuragfanclub@gmail.com хаяг руу илгээж болох юм байна.