Өнөөдөр 15 цагт хуралдахаар товлогдоод байсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшилжээ.

Өнөөдөр 15 цагт хуралдахаар товлогдоод байсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшилжээ. АН-ын зарим орон нутгийн хороодоос УИХ-д нэр дэвшигчдийн эхний нэрс тодроогүй, мэдээлэл нь ирээгүй байгаа тул ийнхүү хойшлуулсан байна. Тиймээс АН-ын 2012 оны УИХ-д өрсөлдөх гишүүдийг хэлэлцэж батлах чухал хурал 17 цагт хуралдахаар боллоо. Ингэж оройтож эхэлж байгаа тул АН-ынхан өнөөдөр цаг сунган, орой болтол хуралдах төлөвтэй байна.
Өчигдөр мөн дээрх шалтгааны улмаас товлосон хугацаагаа хойшлуулсан билээ.