Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 35 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 35 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Уг хоногт бусдын биед гэмтэл учруулах хоёр, хүчиндэх нэг, хулгайлах тав, булаах нэг, дээрэмдэх нэг, залилан мэхлэх нэг, танхайрах зургаан хэрэг бүртгэгджээ. Мөн зам тээврийн хэрэг 33 бүртгэгдэж, 12 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 208 хүнийг эрүүлжүүлжээ.