Маргааш гэхэд УИХ-ын сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой.

Маргааш гэхэд УИХ-ын сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Харин МАН болон АН-ын хувьд одоо хүртэл санал хураах хурлаа эхлээгүй байна. МАН-ын бага хурал нэр дэвшигчдээ хэлэлцэж, санал хураана гэсэн ч Удирдах зөвлөлийнхөө хүрээнд одоо болтол тохиролцоонд хүрч чадахгүй байна. 14 цагийн үед эхэлсэн Удирдах Зөвлөлийн хурал хоёр цаг гаруй хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй санал зөрөлдсөөр байгаа аж. Тиймээс тус намын удирдлагуудын шийдвэрийг Бага хурлын гишүүд хүлээсээр байна. Ямартаа ч нэр дэвшигчээ тодруулах хугацаа тулсан байгаа тул МАН-ынхан орой болтол хуралдах бололтой.