Өчигдрөөс хойш сунжирсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 38-р хурал саяхан эхэллээ. Зарим аймгуудын намын хорооноос санал хураалтаар тодорсон хүмүүсийн нэрс ирээгүй байсан тул ҮЗХ-ны хурлыг хойшлуулаад байсан. Мөн зарим эх сурвалж МАН-ын Бага хурал хэлэхийг хүлээж байна гэж таамаглаж байсан. Ямартаа ч Ан-ын ҮЗХ-ны хурал хаалттай эхэлж,чухал шийдвэр гаргахаар хуралдаж эхлээд байгаа юм.
