АН-ын ҮЗХ-ны хурал орой эхэлсэн ч шуурхай хуралдан шийдвэрээ гаргаж эхэллээ.

АН-ын ҮЗХ-ны хурал орой эхэлсэн ч шуурхай хуралдан шийдвэрээ гаргаж эхэллээ. Хувь тэнцүүлсэн тойрогт нэр дэвших хүмүүсийн жагсаалтыг гаргаад байсан бол одоо тойрогт нэр дэвшигчдийг тодруулж эхэллээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн засаг даргын орлогч асан Да.Ганболд, "Монос"-ын ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нарыг өрсөлдүүлэхээр батлаад байна. Мөн Дорнод аймагт УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, ҮЗХ-ны гишүүн Мөнхцэцэг нарыг нэр дэвшүүлэхээр боллоо.